solongonews
Өвөр Монголоос Төвд хүрэх анхны шууд нислэг нэвтэрлээ
2019-04-16 15:47
Өвөр Монголоос Төвд хүрэх анхны шууд нислэг нэвтэрлээ.

Энэ сарын 15-ны өдрийн үдээс өмнө Дүн Фан агаар аяллын компанийн A320 загварын аялал жуулчлалын нисэх онгоц ӨМӨЗО-ы Хөххотын Цагаан суварга нисэх онгоцны буудлаас Төвдийн Лхас хотын Конгар нисэх онгоцны буудлыг зорив. Энэхүү аяллын шугам нь Өвөр Монгол болон Төвдийн хооронд нэвтэрсэн анхны шууд нислэгийн шугам болно.

Хөххотын Цагаан суварга нисэх онгоцны буудлын ажилтан танилцуулахдаа: - Тус аяллын шугамын нисэх онгоц нь 120 хүний суудалтай, өдөрт нэг удаа нислэг үйлдэнэ. Аяллын код нь MU2355/56, нислэгийг Дүн Фан агаар аяллын компани хариуцаж байна. Аяллын цаг нь 07:45 цагт Хөххотоос хөөрч, 14:40 цагт Лхаст газардана. Мөн өдрийн 15:30 цагт Лхасаас хөөрч, 22:15 цагт Хөххотод газардана гэлээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл