Ерөндөг тавиулахад анхаарах зүйлс
2015-12-28 18:21
Хагалгаагаар төрсөн эхчүүдийн хувьд төрсний дараах гурван жилд дахин жирэмслэхийг хориглодог тул хамгаалах аргаа эртнээс судлах нь бүр ч чухал.

Жирэмснээс хамгаалах арга нь гэр бүл төлөвлөлтийн чухал хэсгүүдийн нэг билээ. Ялангуяа, саяхан төрсөн эхчүүд ойрын хугацаанд дахин төрөхгүй гэж төлөвлөж байгаа бол эртнээс ямар арга хэрэглэхээ судлах хэрэгтэй.
Хагалгаагаар төрсөн эхчүүдийн хувьд төрсний дараах гурван жилд дахин жирэмслэхийг хориглодог тул хамгаалах аргаа эртнээс судлах нь бүр ч чухал.
Дааврын бус гэдэг утгаараа хамгийн найдвартай жирэмслэлтээс хамгаалах арга бол ерөндөг тавиулах явдал юм. Ерөндөг нь умайд байрлуулах зэс утас бүхий эр бэлгийн эсийг үр тогтоох үйл явцыг саатуулах хэрэгсэл юм.
Тэгвэл ерөндгийг тавиулахдаа юу анхаарах вэ. Мэдээж, ариун цэврийн хэрэгсэл хэрэглэж байгаа юм шиг шууд хэрэглэх боломжгүй.
Ерөндөг тавиулахын тулд юун түрүүнд жирэмсэн биш гэдгийг баталгаажуулах ёстой. Тестээр үзэх эсвэл ЭХО-д харснаар үүнийг баталгаажуулна. Дараа нь умайн хүзүү улайлттай эсэхийг эмчийн үзлэгээр тодорхойлно. Мөн үрэвсэл байгаа эсэхийг наалдацын шинжилгээгээр мэдэх ёстой. Үрэвсэлтэй байвал ерөндөг тавиулах нь муу.
Тиймээс та ерөндөг тавиулахаар шийдсэн бол дээрх шинжилгээнүүдийг хийлгээрэй.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
