"Усны нөөц ашиглалтын томоохон төслүүдэд оруулсан 100 тэрбум юань бүр ДНБ-ний өсөлтийг 0.15 нэгжээр нэмэгдүүлж, 490 мянган ажлын байр бий болгох боломжтой. Энэ онд хятад улс ус ашиглан хамгаалах салбарт 800 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Энэ нь хятадын зургаан том төслийн тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад тустай" Хятадын Усны нөөцийн яамны орлох сайд Вэй Шанжун 2022 онд ус ашилан хамгаалах төслийн бүтээн байгуулалтын тухай Төрийн зөвлөлийн ээлжит бодлогын товч танилцуулга дээр хэллээ.
Энэ онд төвлөрсөн төсөв болон төвлөрсөн санхүүгийн усны нөөцийг ашиглах сангийн хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэн дэмжихийн зэрэгцээ орон нутгийн засаг захиргааны тусгай бондыг аль болох ихээр татахыг хичээх болно. Усны ашиглалтай холбоотой төслүүд болон үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын итгэлцлийн сангуудын туршилтын REITs-д зориулж санхүүгийн хөрөнгийг ашиглах талаар холбогдох дэмжлэгийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнээс гадна, усны нөөцийг хамгаалах төслүүдийг барьж байгуулах, ашиглалтад оруулахад нийгмийн капиталыг идэвхтэй татах болно.
“Усны нөөцийн яам холбогдох газар, орон нутагтай хамтран ажиллаж, үндэсний хэмжээний томоохон усан ашиглалтын сүлжээний төслүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч, баригдаж буй усыг хамгаалах төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэрэгцээ, урьдчилсан техникийн шаардлагад нийцүүлэн ажиллана. энэ нь үндсэндээ төлөвшсөн бөгөөд мужуудын хооронд томоохон ялгаа байхгүй. Усны нөөцийг хамгаалах томоохон төслүүдийг барьж байгуулах хүсэл эрмэлзэлтэй байгаа тул хянан батлах ажлыг хурдасгаж, төслийн бүтээн байгуулалтыг аль болох хурдан дэмжинэ" гэж Вэй Шанжун хэлэв.
Вэй Шанжүн:
- Энэ онд хятад улс ус татан дамжуулах томоохон төслүүдийн бүтээн байгуулалтад хоёр тал дээр анхаарлаа хандуулна: нэг нь өмнөдөөс хойд зүгт ус дамжуулах төслийн дагалдах төслийг өндөр чанартай хөгжүүлэх, нөгөө нь ус татан дамжуулах бусад томоохон төслүүдийг сурталчлах ажлыг зохицуулах явдал юм. Усалгааны талбайн бүтээн байгуулалт, шинэчлэлийн хувьд энэ онд 90 орчим их хэмжээний усалгааны талбай, 480 гаруй дунд усалгааны талбайг шинэчилж, нэмж 25 сая му /1га=15мү/ усалгаатай талбайг сэргээн сайжруулна. Үүний зэргэцээ орчин үеийн хэд хэдэн усалгааны талбайнууд идэвхтэй баригдана гэж хэлж байлаа.
Хятадын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны Хөдөө тосгоны эдийн засгийн газрын дарга Ү Шяо:
- Ус ашиглалтын төслийг дэд бүтцийн хөрөнгө оруулалтын чухал талбар болгон ахиулж, ус ашиглалтын төслүүдэд хөрөнгө оруулалтыг өргөтгөх олон арга хэмжээ авна. Усны нөөцийг ашиглан хамгаалах томоохон төслүүдийн урьдчилсан ажил түргэсч, төсөл батлах эрх бүхий байгууллагын дагуу төсөл батлах явцыг хурдасна. Төслийн бүтээн байгуулалтыг аль болох хурдан дэмжиж, ажлын ачаалал, үр ашигтай хөрөнгө оруулалтыг бүрдүүлэнэ хэмээн хэлж байна.
Усны нөөцийн барилга байгууламжийн хөрөнгийн эрэлт хэрэгцээ их байгаа тул засгийн газар болон зах зээлийн үүргийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх шаардлагатай байна. Сангийн яамны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хэрэг эрхлэх газрын дарга Жян Даюү:
- Энэ онд нийт улсын төсвөөр 150 тэрбум 700 сая юань, үүний 60 тэрбум 600 саяыг ус ашиглалтыг хөгжүүлэх сан, 57 тэрбум 200 сая юанийг засгийн газрын хөрөнгөөр санхүүжүүлсэн нь ус ашиглалтын хөрөнгө оруулалтыг өргөтгөх таатай нөхцөл бүрдүүлсэн байна гэж хэлэв.
Үүнээс гадна, хөрөнгө оруулалт, санхүүжилт, механизмын өөрчлөлтийг гүнзгийрүүлж, зах зээлд чиглэсэн усны нөөцийн шинэчлэлийн боломж, орон зайг бүрэн чөлөөлөх хэрэгтэй гэж Ү Шяо хэлэв. Усан хангамж, эрчим хүч үйлдвэрлэх зэрэг төслийн үйл ажиллагааны орлогод тулгуурлан боломжийн өгөөжийн механизмыг бий болгоход орон нутгийн засаг захиргааг урамшуулан дэмжих, нийгмийн капиталыг хууль тогтоомжийн дагуу төслийн бүтээн байгуулалт, ашиглалтад идэвхтэй оролцуулах, өмчийн цар хүрээг тэлэх болно. Шаардлага хангасан ус ашиглан хамгаалах төслүүдийн дэд бүтцийг идэвхтэй, тогтвортой хөгжүүлэх Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын итгэлцлийн сангуудын туршилтын төсөл нь хөрөнгө оруулалтын сайн эргэлт үүсэхэд түлхэц болно.
