solongonews
”Жангар” судлалын төв байгуулагдав
2016-11-03 10:37
”Жангар” судлалын төв байгуулагдав

       Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын Дээд Сургуульд 10-р сарын 29-нд Хятад улсын “Жангар” судлалын нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан Өвөр Монголын Их Сургуулийн IV удаагийн “Жангар” судлалын эрдэм шинжилгээний онолын хурал, "Жангар” судлалын төв байгуулагдах ёслол Хөххотод болж, Өвөр Монголын Их сургуулийн профессор, “Жангар” судлаач Таяаг Өвөр Монголын Их сургуулийн “Жангар” судлалын  төвийн даргаар томилжээ.

        Хурал Өвөр Монголын Их Сургуулийн “Жангар” судлах дөвийн өрх сөхөх ёслол, “Гадаадын ‘Жангарын хэрэглэгдэхүүний цуглуулга ба судлал” гэсэн төслийг нээх ёслол, гол сэдэвт илтгэл, хаалтын ёслол зэрэг арга хэмжээнүүд явагдсан байна.

        Хуралд Монгол Улс, Оросын холбооны Буриад,  Халимаг, Тува зэрэг улсын Жангар судлаач, улсын дотоодын Бээжин,  Өвөр Монгол,  Шинжьян, Ланжөү зэрэг газар орны Жангар судлаачид оролцож, улсын дотоод, гадаадын “Жангар” судлалын тойм байдал, судлалын шинэ амжилт, судалгааны асуудлын хүрээнд ярилцлаа.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл