Сүүлийн жилд Хятад, Америкийн олон салбарынхан баялаг агуулгатай солилцоо хийгээд хамтын ажиллагаа өрнүүлснээр, хоёр орны ард иргэд ойлголцол болон нөхөрлөлөө гүнзгийрүүлэхэд гүүр болсон байна.

18-наас Америкийн Виржиниа урлагийн музей "Гайхамшигт Чин гүрэн--цэрэг морьдын шуумал" хэмээх тусгай үзэсгэлэн зохион байгуулж, үзэсгэлэнд тавигдасан бүтээлийг Шааньши мужийн 14 музей болон Археологийн судалгааны байгууллагаас авчирсан байна. Виржиниа урлагийн музейн захирал Наргис хэлэхдээ, Хятад улс бол дэлхий дээрх цорын ганц тасалдаагүй үргэлжилсэн таван мянган жилийн соёлын уламжлал болон маш олон соёлын үнэт өвтэй орон юм, иймэрхүү уран гоё үзэсгэлэн бол Америкийн ард иргэдэд Хятадын түүх болон соёлыг танилцуулах маш сайхан боломж, Хятад Америкийн харилцааны хөгжлийг урагшлуулахад маш чухал юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "Хятадын урлагчид, Хятадын соёл таван мянган жилийн аугаа урлагийг бүтээжээ. Харин тасралтгүй үргэлжилсэн мөртөө сүрлэг сайхан Хятадын түүхийн талаарх америкчуудын ойлголт маш хязгаартай юм. Ингэхээр бидэнд авч хэлбэл, энэ нь хамгийн сайн арга хэлбэр болох юм, даруй Виржиниагаас америкчуудад Хятадын хэдэн мянган жилийн турш бүтээсэн соёлыг дэлгэн харуулах нь маш хялбар бус зүйл юм" гэжээ.

2009 оноос хойш Америкт иймэрхүү үзэсгэлэнг 48 удаа өрнүүлж, бүгд нэлээд сайн тусгал гарсан байна. Жишээлэхэд, Хятадын соёлын өвийн үндэсний газар болон Америкийн Нью-Йоркын метрополис урлагийн музей зэргээс хамтран зохион байгуулсан "Чин Хан гүрний соёл боловсны үзэсгэлэн" нь Америкт 3 сар дэлгэгдэж, давхардсан тоогоор 300 мянга гаруй хүн сонирхсон байна.

Хятадын Үндэсний соёлын өвийн газрын орлогч дарга Лю Шүгуан манай сэтгүүлчид ярилцлага өгөхдөө: "Нэгдүгээрт, засгийн газар хоорондын хамтын ажиллагаа, 2009 онд БНХАУ-ын засгийн газар АНУ-ын засгийн газартай хуучин чулуун зэвсгийн үеэс Тан гүрний сүүлч хүртэл ангилсан археологийн материал болон дор хаяж 250 жилээс дээших настай эртний уран баримал, хананы урлагийг импортлохыг хязгаарлах тухай санамж бичигт гарын үсэг зурсан, өөрөөр хэлбэл Хятадын эртний эд зүйлсийг хулгайлан хууль бусаар хил давуулан Америкт нэвтрүүлэх явдалд хоёр талаар хамтран цохилт өгөхөөр тохиролцсон юм. Энэ хэлэлцээр нь Хятадын засгийн газар болон гадаадын улс орнуудын засгийн газартай хийсэн адил хамтын ажиллагааны гэрээний дунд хамгийн өндөр техник шаардсан, хамгийн сайн хэрэгжүүлсэн гэрээ бөгөөд үнэн хэрэг дээрээ тогтоон барих үүрэг гүйцэтгэсэн. Хоёрдугаарт, судалгааны байгууллага хоорондын хамтын ажиллагаа. Гуравдугаар нь бизнесийн солилцоо, археологийн малтлага, музейн үзэсгэлэн, боловсон хүчний сургалт зэрэг багтаж байна.”

Хятад, Америкийн баялаг соёлын харилцааны цаана өндөр түвшний зөвшилцлийн механизмын удирдамж, баталгаа байгаа юм. 2010 онд Хятад, Америкийн хүмүүнлэгийн өндөр түвшний зөвшилцөх механизмыг байгуулснаар хоёр орны соёлын солилцооны цар хүрээ, үр нөлөөг ихээхэн урагшлуулж, нэр нөлөө, тогтолцоог тасралтгүй эрчимжүүлсэн юм.

Хятад Америк хоёр орны соёлын харилцааны өрнүүн хөгжил нь хоёр орны иргэдийн ойлголцол, найрамдлыг нэмэгдүүлж, мөн хоёр орны том гүрний шинэ хэлбэрийн харилцааг батжууллаа. Хятадын Үндэсний соёлын өвийн газрын орлогч дарга Лю Шүгуаны танилцуулснаар, цаашдаа хоёр орны соёл түүхийн салбар хамтын ажиллагааны арга хэлбэрээ тасралтгүй шинэчлэн, хүрээ царааг нь тэлж, соёлын харилцааг Хятад Америк хоёр орны харилцааны хамгийн өрнүүн, хамгийн шинэлэг чухал тал болгохоор хичээн ажиллах юм байна.

“нэгд, Хятад Америк хоёр орны түүхэн дурсгалт зүйлсийн үзэсгэлэнд тавих үзмэрүүдийг хил гаалиар гаргах асуудлыг нэгдэлтэй зохицуулах шаардлагатай байна. Америкаас Хятадад ирж буй үзэсгэлэн цөөн байгаа бөгөөд ихэвчлэн Бээжин, Шанхай зэрэг хэдэн том хотод болж байна. Хойшдоо мужийн шатны бусад хотуудад мөн Америкийн түүх соёл, урлагийн үзэсгэлэн зохион байгуулж, нутгийн иргэдийн амьдралд хүртээмж болгохыг дэмжинэ. Хоёрт, Хятад Америкийн музейн салбарын мэргэжлийн хамтын ажиллагааны механизм байгуулж, Хятадын музейн нийгэмлэг болон Америкийн музейн холбооны гэрээ хэлэлцээр байгуулан, хамгийн ажиллагааны тогтмол механизм байгуулахыг дэмжинэ” гэжээ.
