
Морелс мөөг
"Шань Хайчин" олон ангит кинонд Ниншягийн Шяошань тосгоны хүнсний мөөгний үйлдвэрлэл хөгжсөн түүх олон үзэгчдийн зүрх сэтгэлийг хөдөлгөсөн юм. Хөххотын Хорингэр шяний Шяо Жяли тосгонд хүнсний мөөг тарьж ургуулан баяжсан жишээ бий.

Морелс мөөг тарих хөлөмж
2015 онд 22 настай Люрүй морелсын зах зээлийн боломж их байхыг олж харан жижиг хэмжээний туршилт хийж үзэхээр морелс тарьж эхэлсэн байна. Одоо тэрээр морелсын 3 бааз, 100 гаруй мү/1га=15мү/ талбай болгон өргөтгөөд байна.

Морелийн өсөлтийг шалгана
- Үүнийг тарихад өдөрт гурван удаа өвдөг сөгдөж мөргөх ёстой гэж Люрүй морелс тарих үйл явцын талаар ярьж байсан. Морелс нь тун эмзэг, газрын хөрс хагаран гарч ирэх үед жижигхэн цагаан толбо байдаг. Үүнийг үл тоомсорлож болохгүй. Мөөгийг өсч том болох явцад нь гэмтэхээс сайн болгоомжлох хэрэгтэй. Тиймээс морелс тарьсан саравчинд орох болгондоо сууж, тэр ч байтугай хэвтэж гар чийдэнгээр сайтар шалгах хэрэгтэй байдаг гэнэ.

Морелийн ургах явц

Морел мөөгийг чанарын дагуу ангилна
Люрүй:
- Умард бүс нутагт морелс мөөгийг их хэмжээгээр тариалах нь хэцүү бөгөөд үндсэн технологи байхгүй бол бүтэлгүйтэхэд маш хялбар байдаг. Сүүлийн жилүүдэд Өөртөө Засах орны Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар нэлээд олон тулгамдаж байсан хэцүү асуудлаа шийдвэрлэсэн байна. Жишээлбэл, хоол тэжээлийн дутагдал нь морелсыг удаан ургахад хүргэдэг бол мэргэжилтнүүд Люрүйд хоол тэжээлийн уут хийх аргыг заан өгснөөр морелсын хоол тэжээлийг хангалттай хангадаг болсон байна.

Шинэхэн морелийг өглөө савлаж, ачдаг бөгөөд 24 цагийн дотор хөгжсөн хотуудад хүргэдэг
Хоол тэжээлийн уут хийх мэргэжил нь морелс мөөг тарих гол технологи болжээ. Одоо түүний морелийг 75 хоногийн дотор хураалт авах боломжтой бөгөөд мү бүрээс 600 мөөг хураах болсон байна. Шилдэг чанарын мөөг нь килограмм бүртээ 200-300 юань хүрдэг. Бүгдийг нь Бээжин, Шанхай, Гуанжүө зэрэг хөгжсөн хотуудад зардаг.
Яг одоо Люрүй Өвөр Монголын жимс ногооны холбоотой хамтран морелийн тариалалтын стандартыг гаргахаар ажиллаж байна. "Шань Хайчин" олон ангит киноны нэгэн адил, хэрэв та бодож, хийж зүрхлэх юм бол сайхан үйс сайхан цаг холгүй байх болно. Тэрээр:
- Тосгоны илүү олон иргэдийг дагуулан морелс мөөг тарьж, хамтдаа амьдралаа өөд нь татна гэж хэллээ.
