solongonews
Савхин бүтээгдэхүүний дэлгүүртэй танилцлаа
2018-06-07 22:27
Савхин бүтээгдэхүүний дэлгүүртэй танилцлаа

“Өөрчлөлт шинэчлэлт - 40 жил, “Бүс ба зам” Хятад улс дахь аялал - Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлага” өнөөдөр буюу 06-р сарын 07-ны өдөр нээлтээ хийлээ. Тус үйл ажиллагаа нь зүүн баруун гэсэн хоёр багт хуваагдсан бөгөөд зүүн шугамын сурвалжлага маань Жинин Олон улсын арьс ширний бүтээгдэхүүний худалдааны төв болон Я Бао Лү худалдааны төвөөс эхэллээ.

Жинин арьс ширний үйлдвэрлэлийн ерөнхий байдал

Улаанцав хотын Жинин дүүрэг нь арьс ширний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн талд маш их давуу талтай.

Нэг. Улаанцав хотын Жинин дүүрэг нь арьс ширний үйлдвэрлэлээр өнө олон жилийн үүх түүхтэй. 80-90-ээд оны үед Жинин дүүргийн арьсны үйлдвэрийн “Панда” брэндийн савхин бүтээгдэхүүн нь Хятадын хэмжээнд маш алдартай болсон. Мөн Цахар баруун гарын хойд хошууны Төмөртэй гэдэг нутагт Өвөр Монголын хэмжээнд хамгийн том арьс ширний худалдааны төвөө нээснээр бизнес, худалдаа маш сайн хөгжжээ. Хэдийгээр Хятад улсын арьс ширний худалдааны зах зээлийн өрсөлдөөнд Улаанцавын арьс ширний үйлдвэрийн хүч суларсан ч тухайн нутагт арьс шир боловсруулах 300 гаруй аж ахуйн нэгж болон 20 мянга гаруй мэргэжлийн ажилтныг тус нутагт хүмүүжүүлж өгсөн байна.

Хоёр. Улаанцав хотын Жинин дүүрэг зам харилцааны давуу талтай. Жинин дүүрэг нь Хятадын Бөхай тэнгисийн эдийн засгийн бүс болон Хөххот-Бугат-Ордосын эдийн засгийн бүсийн уулзвар хэсэгт байрладгаас Өвөр Монголын баруун хэсгийн бүс нутгийн зүүн бүс нутаг болон умард нутаг руу гарах үүд болжээ. Өвөр Монголын бараа бүтээгдэхүүнийг Бээжин, Тяньжин, Таншань, Орос, Монгол зэрэг улс оронд экспортлоход маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Жинин дүүрэг нь Бээжин хотоос 320 км зайтай байрладаг бол Шаньси мужийн Датун хотоос 100 км зайтай байрлана. Хятад улсын өмнөд нутгаас Улаанбаатар болон Франкфурт хүрэх галт тэрэг заавал Улаанцаваар дамжих бөгөөд энэ нь тус хотод хөгжлийн боломжийг олгожээ.

Гурав. Хятадын арьс ширний үйлдвэрлэлийн хөгжил өмнөөс умард зүгт, зүүнээс баруун зүгт шилжиж буй хандлагатай байна. Жинин дүүрэг нь Өвөр Монголын өнөр баялаг мал аж ахуйн нөөцөд түшиглэж, арьс ширний үйлдвэрлэлийн гүн гүнзгий суурьтай тул Хятадын арьс ширний үйлдвэрлэлийн хамгийн шилдэг сонголтын орон болжээ.

Жинин Олон улсын арьс ширний бүтээгдэхүүний худалдааны төв

Жинин Олон улсын арьс ширний бүтээгдэхүүний худалдааны төв нь 2012 онд ашиглалтад орж, арьс ширний бүтээгдэхүүний жижиглэн борлуулалтын хэмжээгээр Хятад улсын хэмжээнд тэргүүлж байгаа юм.

Жинин Олон улсын арьс ширний бүтээгдэхүүний худалдааны төв нь сүүлийн таван жилийн хөгжлөөр "Бөөний худалдаа, жижиглэн худалдаа, аялал жуулчлал, цахим худалдаа, гадаад худалдаа" зэрэг таван талыг нэгтгэсэн ерөнхий худалдааны төв болон хөгжсөн байна. Тус төв нь ашиглалтад орсноор өнөөг хүртэл жилд дунджаар хоёр сая гаруй зорчигчийг хүлээн авч байгаа бөгөөд борлуулалтын хэмжээ жилд дунджаар хоёр тэрбум юаньд хүрчээ. Үүнээс гадна тус төв нь 5000 хүнд ажил олгож, “Хятадын 4A зэрэглэлийн аялал жуучлалын бүс”, “Хятадын таван од зэрэглэлийн тусгай зах зээл” гэх яруу алдрыг хүртсэн байна.

Я Бао Лү худалдааны төв

Тус худалдааны төв нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ашиглалтад орж, арьсан хувцас, цүнх, гутал, даавуун хувцас, түүхий арьсан хэрэгслүүд, өдөр тутмын хэрэглээний зүйл зэргийг худалдах болсон бөгөөд гол төлөв Монгол Улс, ОХУ, Беларусь, Украин зэрэг Төв Европ, Зүүн Азийн улс орнуудаар борлуулж байна.

Найруулагч: Б.Сүлдээ, Б.Хурцаа
Эх сурвалж : " Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл