

Давстай ус
Амны хөндийг ариутгана: Өглөө боссоны дараа бага зэрэг давс уусгасан нэг аяга ус уувал амны хөндийн бактерийг устгаж, амны хөндийн эрүүл мэндэд тустай төдийгүй гэдэсний хорыг гадагшлуулдаг.
Хоолойн өвдөлтийг дарна: Давстай усаар амаа зайлах нь хоолой өвдөлтийг намдаах сайн арга болно.
Ядаргаа тайлна: Ядарч байгаа үедээ давстай ус уувал ядаргаа тайлж, сэргээдэг байна. Иймээс давстай усны биед тустай аргууд маш үр дүнтэй байдаг.
Зөгийн балтай ус
Нойронд сайн: Унтахаасаа өмнө нэг аяга зөгийн балтай ус уувал цусны даралтыг зохицуулж, цусны даралтыг хэвийн түвшинд байлгаж, сэтгэл санааг тайвшруулж, зүрхийг дэмждэг.
Ходоод гэдсэнд тустай: Зөгийн балтай ус уувал гэдсэн дэх ашигтай бактерийг идэвхжүүлж, өтгөн хаталтаас сэргийлнэ.
Арьсанд тустай: Зөгийн баланд витамин элбэг агуулдаг болохоор арьсанд маш их нөлөө үзүүлнэ. Өдөр бүр нэг аяга зөгийн балтай ус уувал бие дэх хүчилтөрөгчийн чөлөөт бүлгийг устгадаг тул арьс гялгар сайхан болдог байна.
Гашуун хэмхтэй ус
Витамин нөхнө: Гашуун хэмх мөн витамин их агуулагдаг. Жилийн дөрвөн улиралд гашуун хэмхтэй ус уухад тохиромжтой. Гашуун хэмх нь хорыг маш сайн гадагшлуулдаг.
“Гурван өндөр”-ийг бууруулна: гашуун хэмхийг усанд дэвтээж уувал цусны даралт өндөр, цусан дахь чихэр өндөр, цусны өөх өндөр гэсэн “гурван өндөр”-ийг бууруулахад маш сайн нөлөө үзүүлнэ. Гашуун хэмх нь цусан дахь өөх, чихрийг бууруулж, цусны эргэлтийг сайжруулна.
Арьсанд тустай: Хятад анагаах ухаанд гашуун хэмх нь хүйтэн чанартай, гашуун амттай, зүрх, уушги ходоодны халууныг хөөж, амны цангаа тайлах үйлчилгээтэй мөн арьсанд сайнаар нөлөөлдөг, шинэ хуучны солилцоог сайжруулдаг гэж үздэг болно. Гэсэн хэдий ч хэт ихээр ууж болохгүй.
Нимбэгтэй ус:
Арьсыг цайруулна: Нимбэгэнд витамин их агуулагддаг. Арьсны өнгөн эд хуримтлахаас сэргийлж, арьсыг цайруулдаг байна.
Цусны даралт ихсэхээс сэргийлнэ: Нимбэгтэй ус нь цусны даралт ихсэх болон зүрхний булчин битүүрэн үхжихээс сэргийлдэг.
Сануулга: Нимбэгтэй усыг хэт өтгөн ууж болохгүй. Нимбэгийг хальстай нь усандаа хийх хэрэгтэй. Учир нь нимбэгний хальсанд олон шар кетон агуулагддаг болно. Mөн нимгэн хэрчих хэрэгтэй. Нимгэн хэрчсэнээр нимбэгний хальсан дахь анхилам үнэр нь сэнгэнэж, амт орох буюу уусах цагийг ч богиносгоно. Нимбэгтэй усанд зөгийн бал буюу сахар их хэмжээгээр хийж уувал жин нэмэх боломжтой.
