solongonews
Орон нутгийн буухиа шуудангийн хурдтай хөгжил
2021-11-16 11:39
Орон нутгийн буухиа шуудангийн хурдтай хөгжил

      Хятадын интернет сүлжээний мэдээллийн төвөөс саяхан нийтэлсэн 48 дахь удаагийн "Хятадын интернетийн хөгжлийн байдлын статистик тайлан"-д энэ оны эхний хагас жилийн байдлаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний онлайн жижиглэнгийн худалдааны хэмжээ 208 тэрбум 820 сая юаньд хүрсэн байна. Улмаар улсын хэмжээнд хот, тосгоны буухиа цэгүүдийн хамрах хүрээ 98 хувьд хүрч, хөдөө орон нутгийн хэрэглээг сайжруулах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өсөлтийг нэмэгдүүлэх эцсийн мөчлөгийг үр дүнтэй нээсэн байна гэж нийтэллээ. Сүүлийн жилүүдэд "Буухиа шуудан хөдөө орон нутагт нэвтэрсэн" нь гайхалтай үр дүнд хүрсэн ч бүх ажлын явцад олон бэрхшээлтэй учирч байв. Цаашид хөдөөгийн ложистикийн дутагдлыг хэрхэн нөхөх вэ? “Тосгон бүрт сүлжээний цэг ба үйлчилгээний цэгтэй байлгах”, “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тээвэрлэж, өргөн хэрэглээний барааг импортоор оруулах” зорилтыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

           Үүдэн босгон дээрээ шуудангийн хүргэлтийн цэгтэй болов

- Онлайнаар худалдаж авсан гэр ахуйн цахилгаан хэрэгсэл маань ирлээ. Зөөхөд хэцүү байх вий гэж санаа болж байсан юм, одоо гэрт шууд хүргэж өгөх болсон нь маш таалагдаж байна. Өмнө нь хотхонд буухиа хүргэлт байгаагүй, онлайнаар худалдаж авсан бараагаа хотын шуудангийн цэгт хүрч авдаг байсан нь хэцүү байлаа гэж Фүжянь мужийн Ниндэ хотын Пиннань шяний Шөүшань тосгоны Шөүшань хотхоны иргэн Сү Вэйдан маш баяртай ярьлаа.

Шөүшань тосгоны “Пост Экспресс хамтын ажиллагаа"-гаар 14 засаг захиргааны хотхонд шуудангийн буухиа хүргэлтийг бүрэн хангасан гэж мэдээлэв. Буухиа компаниас Шөүшань тосгоны бүх хотхоны илгээмжийг Пост Экспресст хүлээлгэн өгч бүх тосгонуудад хүргүүлдэг. Үүний зэрэгцээ Пост Экспресс, буухиа шуудангийн компаниуд цахим худалдааны компаниудтай хамтран Шөүшань тосгоны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хот руу нэвтрүүлэх сувгийг нээсэн.

- Өмнө нь хотхоны иргэд тодорхой тооны захиалгаа хуримтлуулж хэдэн өдөрт нэг удаа хот орж илгээдэг байв. Цаг хугацаа өнгөрөхөд зарим жимс нь шинэ соргог байдлаа алддаг. Буухиа шуудан тосгонд орсноос хойш бараа хүргэх цаг хугацаа шууд хэмнэгдэж, зардал буурч, орлого нэмэгдлээ гэж Шөүшань тосгоны Байюй хотхоны Хань Рүнмяо ярьлаа.

Шөүшань тосгон бол Хятадын хөдөө орон нутгийн хүргэлтийн ложистикийг тасралтгүй сайжруулж байгааг харуулсан жишээ тосгон юм. Сүүлийн жилүүдэд олон газар нутаг нь "ложистик + цахим худалдаа + хөдөө аж ахуйн тусгай бүтээгдэхүүн" гэсэн шинэлэг загварыг эрэлхийлэх ажлыг түргэсгэж байна. Анхуй мужийн Даншань нь лийрийн гол гаралттай орон. Энэ нутгийн аж ахуйн нэгжүүд цахим худалдаа, ложистикийн компаниудтай хамтран интернетээр богино бөгөөд хурдан борлуулалтын давуу талыг ашиглан лийрийг хамгийн богино хугацаанд шинэхэн байдлаар нь худалдан авагчийн гарт хүргэх болов. Хүнань мужийн Жүжөү хотын Яньлин шяний Жүнцүнь Яо үндэстний тосгоны Лунфэн хотхонд амьдардаг жимсний тариаланч Фань Жяньхуа:

- Гэрийнхээ хашаанд тарьсан 10 гаруй акр шар туураа гэрийнхээ үүднээс борлуулж чадах боллоо. Шуудангийн хуудсаа гар утсаараа бөглөсөн л бол шуудан зөөгч гэрт ирж илгээмжийг авах болсон. Энэ бидэнд ажлын хүчийг маш их арвилж өгсөн. Дээр нь хашааны туураа бүх улсын газар оронд борлуулж чадах болсон нь бидэнд маш баяртай явдал юм гэж хэлж байв.

Яньлин шяний Пост Экспрессийн охин компаниас бүх тосгонд илгээмж хүлээн авах ба хүргэлтийн цэг байгуулсан нь жимс тариалагчдад борлуулалтын зах зээлийг өргөжүүлэхэд үр дүнтэй тусалсан гэж мэдээлсэн байна.

Сүүлийн жилүүдэд Хятадын хөдөө тосгоны хүргэлтийн ложистикийн тогтолцооны бүтээн байгуулалтад ихээхэн ахиц гарч, илгээмжээ бүх улсын тосгонуудад шууд хүргэж чадах болов. Улсын шуудангийн товчооны хариуцагч:

- Одоогийн байдлаар улсын хэмжээнд буухиа илгээмжийн тоо өдөрт 300 саяас давж, үүнд 1/3 нь хөдөө орон нутгийнх, хөдөө орон нутагт өдөрт 100 сая илгээмж ирж байсан. Тоо бүртгэлээс үзэхэд энэ оны эхний долоон сард хөдөө тосгонд буухиа илгээмж, хүргэлтийн орлого 20 тэрбум давж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хот уруу борлуулагдсан ба аж үйлдвэрийн бүтээгдэхүүн хөдөөд борлуулагдсан үнэ нэг их наяд юаньд хүрсэн гэж танилцууллаа.

Хятадын Рэнь Минь их сургуулийн Эдийн засгийн сургуулийн дэд профессор Жан Пэйли манай сонинд өгсөн ярилцлагадаа:

- Хөдөө тосгоны хүргэлтийн ложистикийг хөгжүүлэх нь асар их ач холбогдолтой. "Илгээх" талаас харахад хөдөө орон нутгийн хүргэлтийн логистикийн хөгжил нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, гар урлал болон хөдөөгийн бусад бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахад тусалдаг. Энэ нь нэг талаас өргөн зах зээлд хялбархан нэвтэрч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтыг өргөжүүлэх боломжтой учраас тариачдын орлогыг нэмэгдүүлэх, тариачдын хэрэглээний чадварыг сайжруулахад тустай. Нөгөө талаас хөдөө орон нутагт хүргэх ложистикийг хөгжүүлснээр цахим худалдааны системд илүү хурдан нэгдэх нь уламжлалт хөдөө аж ахуйг өөрчлөх, хөдөө аж ахуйн шинэчлэлийг дэмжихэд сүлжээ ба дижиталчлалыг ашиглахад тустай байдаг. "Хүргэлтийн" талаас үзэхэд хөдөө орон нутгийн хүргэлтийн ложистикийг хөгжүүлснээр хөдөө орон нутгийн иргэдийн хэрэглээний тав тухыг нэмэгдүүлж, хөдөө орон нутгийн хэрэглэгчид илүү баялаг, илүү чанартай сонголттой болсон байна. Хөдөөгийн хэрэглээг өргөжүүлээд дотоодын том мөчлөг нь гол хэсэг болж, дотоодын болон олон улсын давхар мөчлөг нь бие биенээ дэмжсэн хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоход чухал ач холбогдолтой юм.

      Хөдөө орон нутгийн ложистикийн дутагдлыг нөхөхийн төлөөх хүчин чармайлт

     Одоогийн байдлаар Хятадын хөдөө тосгоны ложистикийн системд олон бэрхшээл байсаар байна. Хармөрөн мужийн Жямуси хотын Хуанань шяний Лишү тосгоны Хэпин хотхоны тариачин Сунь Бинь:

- Далайн эрэг хавийн хөгжсөн бүс нутгуудтай харьцуулахад зүүн хойд орны хөдөө тосгонд цахим худалдаа хөгжөөгүй байсаар байна. Хөдөө тосгонд ерөнхийдөө хүйтэн сүлжээний дэд бүтэц дутагдаж байдаг. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ хурааж авсны дараа цаг тухайд нь ажиллаж чадахгүй, хадгалахын тулд тосгоны буухиа цэгүүдийн хүлээн авалтын бараа бага болж, их хэмжээгээр илгээснээр эрхлэлт нь тааруу болдог гэж ярьлаа.

Жан Пэйли басхүү:

- Хөдөө тосгоны ложистикийн одоогийн хөгжилд тулгарч буй гол саад бэрхшээл бол иргэдийн оршин сууж байгаа нь харьцангуй тархай бутархай, хөдөө орон нутагт бизнесийн хэмжээ хангалтгүй, түгээлтийн өндөр өртөг зэрэг нь ложистикийн аж ахуйн нэгжүүдэд хүнд асуудал болоод байгаа юм. Хөдөө тосгоны олон тооны дэд бүтэц төгс биш, зарим орон нутаг Тээврийн замын хөгжил, мэдээлэлжүүлэлтийн түвшин харьцангуй хоцрогдсон нь хөдөө орон нутагт ложистикийн өргөтгөл хийх хүндрэлийг нэмэгдүүлж байгаа юм.

- Хөдөө орон нутгийн оршин сууц нь тархай бутархай, хот шиг нягтаршилтай биш. Хөдөө орон нутагт тархалтын байдлыг хөдөөгийн онцгой нөхцөлтэй хослуулан шийдэх хэрэгтэй. Нэг талаасаа авто зам, төмөр замын транзит, зориулалтын тээврийн шугам гэх зэрэг дэд бүтцийг сайн барих шаардлагатай. Нөгөө талаар хөдөө орон нутгийн логистикийн хуваарилалтад зохицуулан хөдөө орон нутгийн бизнесийн тодорхой форматын дагуу байрлуулах шаардлагатай байна. Жишээлбэл, хөдөө орон нутгийн засаг захиргааны төв, жижиг дэлгүүрүүд болон бусад үндсэн тоног төхөөрөмжтэй хослуулан логистикийн хүргэлтийн цэг болон цуглуулах цэгүүдийг байгуулна гэж Жүннань Эдийн засаг, Хуулийн их сургуулийн Дижитал эдийн засгийн дээд сургуулийн гүйцэтгэх захирал Пан Хэлинь манай сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн банйа.

Хөдөө орон нутагт янз бүрийн нөөцийн нэгдмэл байдлаас харахад хөдөө орон нутагт Пост Экспресс, тээвэр, ханган нийлүүлэлт, маркетинг зэрэг асар их нөөц байгаа ч хамтран барих механизм дутагдаж байгааг салбарынхан онцолж байлаа. Жишээлбэл, Alibaba, JD, SF Express, Suning болон бусад компаниуд хөдөө орон нутагт байрладаг боловч тэдгээрийн хуваарилалт төдийлэн тааруу байдаг. Хэрэв нөөцийг нэгтгэж, оновчтой болгон, хөдөө орон нутгийн зах зээлийг бүхэлд нь хамарсан агуулахын сүлжээг бүрдүүлж чадвал ложистикийн үр ашгийг дээшлүүлэхэд туслах болно.

Төрийн Зөвлөлийн Ерөнхий Газраас саяхан нийтэлсэн "Хөдөө тосгоны хүргэлт, ложистикийн тогтолцооны бүтээн байгуулалтыг түргэтгэх тухай санал дүгнэлт"-д төрөл бүрийн түгээлтийн системийг боловсронгуй болгосон. Хөдөө тосгоны хүргэлт, ложистикийн нөөцийг зохицуулан, шуудангийн харилцааг дэмжихийг санал болгож, буухиа шуудан, тээвэр, ханган нийлүүлэлт, маркетинг, арилжааны эргэлт болон бусад ложистикийн платформууд ба хамтын ажиллагааны олон аргыг нэвтрүүлж, терминал түгээлтийн сүлжээг хуваалцах, хөдөө орон нутгийн хүргэлтийн логистикийн нийтлэг түгээлтийн загварыг сурталчлах ажлыг эрчимжүүлж хөдөөгийн терминалын хүргэлтийн зардлыг бууруулна гэж тогтов.

Одоогийн байдлаар олон газар хөдөө тосгоны ложистикийн хуваарилалтын нөөцийг хуваалцаж нэгтгэж, оновчтой болгохын тулд холбогдох төлөвлөлтөө боловсруулж байна. Жишээлбэл, Шаньдүн мужийн Дэжөү хотын Чинюнь шяний Хөдөө аж ахуйн тусламжийн буухиа үйлчилгээний төвд Шеньтун, Юаньтун зэрэг зургаан буухиа компаний хэдэн зуун шуудан зөөгч нар бүх илгээмжийг хамтдаа ангилж байдаг. Жэжян мужийн Жиньхуа хотын Ү И шяний зорчигч тээвэр, шуудангийн үйлчилгээ, буухиа хүргэлт болон бусад нөөцийг нэгтгэж, "Нэг цэгт олон үйлдэлтэй, нэг сүлжээ олон хэрэглээтэй, эрчимтэй, үр ашигтай" хөдөө орон нутгийн тээврийн үйлчилгээний шинэ загварыг бий болгож, тосгоны оршин суугчдад буухиа илгээмж илгээх, хүлээн авахад тав тухтай байдлыг бий болгож өгөх хэрэгтэй.

Хөдөөг сэргээн хөгжүүлэхэд хүчтэй түлхэц өгнө

Хөдөөгийн ложистикийн тогтолцоог улам боловсронгуй болгоход ложистикийн аж ахуйн нэгжүүдийг хөдөө орон нутаг руу чиглүүлэхийг урамшуулах, дэмжих зорилгоор хэд хэдэн зорилтот арга хэмжээг байнга хэрэгжүүлж байна. Хятадын Коммунист Намын Төв Хороо, Төрийн Зөвлөлийн нийтэлсэн "Хөдөө тосгоныг иж бүрэн сэргээн хөгжүүлж, хөдөө аж ахуй, хөдөөгийн шинэчлэлийг түргэсгэх тухай санал"-д хөдөө тосгоны хэрэглээг иж бүрнээр дэмжиж, хошуу, хөдөө тосгоны гурван зэрэглэлийн хөгжлийн ажлыг түргэсгэхийг санал болгожээ. Ложистикийн систем, хөдөө орон нутагт хүргэх ложистикийн дэд бүтцийг өөрчилж, шинэчлэн, хөдөө орон нутагт цахим худалдаагаа цаашид хөгжүүлж хот, хөдөөгийн үйлдвэрлэл, хэрэглээг тосгоноос гарган, хотод орж ирж буй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнтэй үр дүнтэй холбохыг дэмжих болно. Худалдааны яам зэрэг есөн газар саяхан "Худалдааны ложистикийг өндөр чанартай хөгжүүлэх тусгай арга хэмжээний төлөвлөгөө (2021-2025)" гаргаж, хот хөдөөгийн үр ашигтай түгээлтийн системийг байгуулж, гол тээвэр, хот суурин газрын үр ашигтай холболтыг дэмжин, терминалын хүйтэн сүлжээний байгууламж, тоног төхөөрөмжийг сайжруулахыг санал болгов. "Хөдөө орон нутгийн ложистикийн тогтолцооны бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх тухай санал бодол"-д 2025 он гэхэд хот, тосгонд худалдааны цэгүүд гаргаж, тосгон бүрт үйлчилгээ үзүүлэн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хүргэх ба өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хүргэхийг санал болгож байна. Логистикийн компаниудыг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг мэргэжлийн нийлүүлэлтийн сүлжээгээр хүргэх үйлчилгээг дэмжиж, 2022 оны 06-р сарын эцэс гэхэд 300 буухиа хүргэлтийн үйлчилгээний орчин үеийн хөдөө аж ахуйн үлгэр жишээ төслийг байгуулахаар төлөвлөж байна.

Холбогдох үндэсний бодлогын уриалга, дэмжлэгтэйгээр олон цахим худалдаа, ложистикийн компаниуд хөдөө орон нутгийн логистикийн практик ба хэрэгжих боломжтой загваруудыг идэвхтэй судалж байна. Жишээлбэл, JD нь шяний түвшинд агуулах түгээлтийн төвүүдийг байгуулахын тулд ханган нийлүүлэгчдийн нөөцийг нэгтгэж, дараа нь "JD хөдөөгийн супермаркет" болон "хөдөө орон нутгийн сурталчлагч"-дын багт тулгуурлан тосгонд шуурхай хүргэлтийг хэрэгжүүлэх болно. Pinduoduo нь "жижиг айл өрх"-ийг "том зах зээл"-тэй холбоход туслах зорилгоор "Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ухаалаг боловсруулалтын систем" болон "хөнгөн хадгалах" ухаалаг логистикийн загварыг байгуулав.

Өндөр үр ашигтай хөдөө орон нутгийн ложистикийн жигд сүлжээ нь хөгжил цэцэглэлтийн чухал зам юм. Сүүлийн жилүүдэд Жэжянгийн Шэнжөү хот хөдөөгийн түргэн шуурхай логистикийн мэдээллийн платформыг бий болгосноор тосгоны шуудангийн станц, хөдөө тосгоны цахим худалдааны үйлчилгээний станц зэрэг 70 гаруй "өртөөг нэгтгэх" үйлчилгээний цэгүүдийг байгуулж, цагаан цай зэрэг орон нутгийн хөдөө аж ахуйн онцлогт бүтээгдэхүүнийг хот руу борлуулахад тусалж, хот, хөдөөгийн материалын хоёр талын урсгалыг 48 цагийн дотор биелүүлж, орон нутгийн тосгоны иргэдийг үр дүнтэйгээр баян чинээлэгжүүлэх хэрэгтэй.

Цинхуа их сургуулийн Интернет аж үйлдвэрийн судалгааны хүрээлэнгийн дэд захирал Лю Дачэн манай сонинд өгсөн ярилцлагадаа:

- Мэдээлэлжүүлэлт, дижиталчлал нь хөдөө тосгоны ложистикийн хөгжлийн зайлшгүй чиг хандлага бөгөөд ухаалаг, автоматжуулсан ба дүрслэгдсэн ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгох ирээдүйн чиглэл болно. Ухаалаг ложистикийг бий болгохын тулд бүх нөөцийг нэгтгэж, 5G, үүлэн тооцоолол, том өгөгдөл, хиймэл оюун ухаан болон бусад технологиудыг ашиглаж, хүйтэн хэлхээ, ангилах, савлах болон бусад холбоосыг онцлон анхаарч, үйлдвэрлэлийг нэгтгэх мэргэн ухаан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, худалдаа болон үйлчилгээ нь хөдөө аж ахуйн нийлүүлэлтийн нэгдсэн ухаалаг сүлжээний системтэй тэнцэнэ. Улсын төрийн бодлогын дэмжлэг, урамшууллаар бид хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүх сүлжээн дэх нөөцийн оновчтой хуваарилалтыг идэвхжүүлэх ба удирдан чиглүүлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг тосгонд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хот руу хүргэж, хөдөө аж ахуйг шинэчлэх үйл явцыг ахиулан, эдийн засгийн хөгжил ба хөдөө орон нутгийн сэргэн мандалд нэн сайн үйлчлэх болно. Энэ нь мөн сүүлийн жилүүдэд ядуурлаас ангижруулах ололт амжилтыг бататгаж, иргэд илүү сайн үйлчилгээ хүртэж, нийслэл алслагдсан холын нутагт хоцрогдол нь дэвшилтэд хүрэх боломжтой болж байна гэж ярьсан байна.

Зохиогч: ЛИ ШЮЕЧИНЬ
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл