Хятад улсын Засгийн газраас хандивласан "КОВИД-19"-ийн эсрэг вакциныг 07-нд Замби улсад хүргэж очсон бол БНХАУ-аас БНЗУ-д суугаа Элчин сайд Ли Же, Замбийн Эрүүл Мэндийн Яамны байнгын нарийн бичгийн дарга Кеннеди Марама, НҮБ-аас Замбид суугаа зохицуулагч Кумба Гадио нарын зэрэг албан тушаалтан онгоцны буудалд очин вакцин хүлээлгэн өгөх арга хэмжээнд ороолцжээ.

Кеннеди Марама "Замби улсад вакцинжуулалтын түвшин муу байгаа бөгөөд ихэнх хүмүүс хараахан вакцинд хамрагдаж чадаагүй байна. Замби улсад олон улсын хамтын нийгэмлэгийн вакцины тусламж нэн яаралтай шаардагдаж байна. Хятад улсын хандивласан вакцин нь Замби улсад вакцины хомсдлын дарамтыг ихээхэн хөнгөлөх болно. Хятад улс бол Замбийн чухал түнш бөгөөд Замби улсад бүх талаар тусалсаар ирсэн. Хятадын Өвчин хижгийн хяналт, урьдчилан сэргийлэх төв Замбийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд техникийн дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж байна" гэжээ.

Өдгөө Замби улс нь цар тахлын халдварын гуравдугаар удаагийн давлагаанд өртөөд байгаа бол тус орны Засгийн газар тахлын эсрэг хяналт удирдлагаа эрчимжүүлснээр халдвар авах хүний тоо болон нас баралт илт буурчээ.
