Роботыг шуудан үйлчилгээнд ашиглаж эхэллээ
2016-11-09 20:49
Арван нэгдүгээр сарын 11 буюу ”Хос 11”-ний интернэтээр бараа захиалах өдөр ойртохтой зэрэгцэн логистикийн салбарууд бэлтгэл ажлаа идэвхтэй хийж байна.


"Али Баба" корпораци агуулахдаа робот ажиллуулах тухай сурвалжлагч мэдээлжээ.
Агуулахад ажиллах ухаалаг робот нь бараа бүтээгдэхүүнийг өргөх, өрөх, мөн дараагийн үйлдэл хийхдээ бусад роботдоо саад болохгүйн тулд зай тавих, дугаарлан зогсох зэрэг үйлдэл хийх чадвартай бөгөөд боож савласан бараа бүтээгдэхүүнийг төрөл төрлөөр нь дэс дараатай тавиур дээр нь байршуулж чаддаг байна. Ингэснээр хүний оролцоогүйгээр бараа бүтээгдэхүүнээ төрөл төрлөөр нь ангилж, ялгаж салгах ажлыг ихээхэн хөнгөвчлөх боломжтой болох ажээ.
Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : http://mongol.china.com
Дэлгэрэнгүй үзэх
