solongonews
Шил нутгийнхаа сайхныг шинэхэн бүтээлээрээ харууллаа
2016-08-04 17:42
Шинэ уран бүтээлчдийн залуу насны цог жавхаа болон урлагийн хүсэл мөрөөдлийг олон түмэнд таниулахыг зорьжээ.

III дахь удаагийн Шилийнголын Соёл урлагийн наадмын хүрээнд зохиогдож байгаа уран бичлэг, уран зураг, фото зургийн үзэсгэлэн 7 дугаар сарын 19-ний өдөр Шилийнхотын Монгол Юань гүрний соёлын хүрээлэнгийн танхимд боллоо. Үзэсгэлэнгийн үеэр шил нутгийн хүн ардын баяр жаргал, амьдрал үйлсийн дэвшил, цаг үеийн хөгжлийг харуулсан содон бүтээлүүд дэлгэгджээ. 

- Сайхан байна. Ялангуяа уран зургийн бүтээл нь их таалагдлаа. Миний хувьд хот оронд амьдраад олон жил болж байна. Үзэсгэлэнг сонирхоод хөөдөө орон нутагтаа байсан үеэ эргэн дурслаа. Нутаг усныхаа авьяаслаг хүмүүсийн онгодоос төрсөн уран бүтээлүүд үнхээр гайхалтай хэмээн үзэгч Дорноо сэтгэгдлээ хуваалцав.

Аймгийн намын хорооны ухуулах хэлтэс, аймгийн Соёл спорт сонин хэвлэл радио кино телевизийн товчооноос санаачлан, иргэдийн урлагийн ордноос зохион байгуулсан тус үзэсгэлэнд нийт 120 гаруй бүтээл дэлгэгдсэн юм. Мөн Хятад зураг, тосон зураг, усан зураг, бар зураг хамрагдсан бол уран бичлэгийн бүтээлд гар сийлмэл, эвхмэл үсэг, хичээнгүй бичлэг, гүйлгэн бичлэг, таталган бичлэг зэрэг багтаж, Фото зургийн бүтээлд тал нутгийн үзэмж, хүний хөрөг зураг, ёс заншлын агуулгатай бүтээлүүд дэлгэгджээ. Өвөрмөц содон фото зургийн бүтээлүүд, урлагийн хэв намбатай уран зураг, олон загварын уран бичлэгийн бүтээлүүд нь Шилийнгол аймгийн хөгжил дэвшлийг харуулсан байна.

Шилийнгол аймгийн Соёл спорт сонин хэвлэл радио кино телевизийн товчооны дарга Буян: - Энэ удаагийн үзэсгэлэнд шинэ уран бүтээлчдийн шинэ бүтээлүүдийг ихэвчлэн дэлгэн үзүүлсэн. Шинэ уран бүтээлчдийн залуу насны цог жавхаа болон урлагийн хүсэл мөрөөдлийг олон түмэнд таниулахыг зорьсон гэлээ.

Зохиогч: Шүрэнчимэг
Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : Шилйинголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл