solongonews
Дэлхийн интернэтийн чуулганд 2100 гаруй зочид төлөөлөгч онлайн, оффлайн хэлбэрээр оролцов
2022-11-11 20:02
Дэлхийн интернэтийн чуулганд 2100 гаруй зочид төлөөлөгч онлайн, оффлайн хэлбэрээр оролцов.

   Дэлхийн интернэт сүлжээний 2022 оны чуулган 11-р сарын 11-нд амжилттай өндөрлөлөө. Уг чуулганы үеэр 20 удаагийн салбар форум хуралдаж, 120 гаруй улс орон, бүс нутгийн 2100 гаруй зочид төлөөлөгч онлайн, оффлайн хэлбэрээр оролцсон байна.  

   Уг арга хэмжээ нь дэлхийн хөгжлийн санаачилгын дижитал хамтын ажиллагаа, дижитал эдийн засаг, интернэт тархан түгээлт ба энх тайван хөгжил зэрэг сэдвийн хүрээнд гүнзгий санал солилцсон бөгөөд харилцан ашигтай дижитал хамтын ажиллагааг бэхжүүлэх,  дижитал эдийн засгийн инновац хөгжлийн талаар  нийтлэг ойлголтод хүрсэн байна. Мөн “Цахим орон зайд хувь заяаны нэгдмэл цогцыг бий болгоё”, “Дэлхийн дижитал хөгжлийн замыг бүтээцгээе” зэрэг санаачилга нь талуудын дэмжлэг, өндөр үнэлгээг олжээ.

   Үүнээс гадна дээд хэмжээний уулзалтаас бас “Хятадын интернэт хөгжлийн тайлан-2022” болон “Дэлхийн интернэт хөгжлийн тайлан-2022” зэрэг хөх номыг нийтэлж, интернэтийн хөгжлийн чухал амжилтыг харуулав.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл