solongonews
”Өмнөд тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаг”-ийг хэрэгжүүлэх хурал болов
2019-05-19 22:22
18-нд Ханжөү хотноо “Өмнөд тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаг”-ийг хэрэгжүүлэх өндөр албан тушаалтны 17-р хурал боллоо.

18-нд Ханжөү хотноо “Өмнөд тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаг”-ийг хэрэгжүүлэх өндөр албан тушаалтны 17-р хурал боллоо.

Талууд тунхгийг бүх талаар үр ашигтай хэрэгжүүлэх, тэнгис дэх ажил хэрэгч хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, “Өмнөд тэнгис дэх үйл ажиллагааны дүрэм”-ийг зөвшилцөх зэрэг сэдвээр гүнзгий санал солилцож, одоогийн Өмнөд тэнгисийн чиг хандлага тогтвортой сайжирч, тунхгийг хэрэгжүүлэх, тэнгис дэх ажил хэрэгч хамтын ажиллагаар, дүрмийг зөвшилцөх талаар тасралтгүй эерэг ахиц гаргаж буй нь бүс нутгийн орнуудын итгэлцэл, итгэл найдварыг нэмэгдүүлэхэд тустай гэж үзсэн байна. Талууд тунхгийг бүх талаар үр ашигтай хэрэгжүүлэхийн тулд цаашид ч хичээж, тэнгис дэх олон салбарын хамтын ажиллагааг идэвхтэй ахиулан, итгэлцлээ нэмэгдүүлж, нийтлэг ойлголтоо хуримтлуулан, Өмнөд тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах, хамтын хөгжлийн төлөө цуцалтгүй ажиллана гэжээ.

Хурлаар, дүрмийн зөвшилцлийн эх нооргийн төслийн үе шатны чанартай хянан уншсан үр дүнг нотолж, зөвшилцлөө ахиулан, дүрмийн талаар эртхэн тохиролцоонд хүрэхээр хичээхийг зөвшөөрсөн байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : Синьхуа агентлагийн мэдээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл