Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Болгарт албан ёсны айлчлал хийж, Хятад-Төв, Зүүн Европын орнуудын удирдагчдын уулзалт, дараа нь Германд очиж Хятад, Германы засгийн газрын V зөвшилцлийг даргалж, Германд хийсэн албан ёсны айлчлалаа өндөрлүүлээд 7-р сарын 11-нд тусгай онгоцоор Бээжин рүү буцлаа. Ли Кэчяны гэргий Чэнь Хун, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд нарийн бичгийн дарга Шяо Же, УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны дэд дарга, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Хэ Лифэн нар хамтдаа Бээжинд буцаж иржээ.
Берлинээс хөдлөх үед, Германы засгийн газрын төлөөлөгчид, БНХАУ-аас ХБНГУ-д суугаа элчин сайд Шы Миндэ нар онгоцны буудалд очиж, үдэж мордуулсан байна.
