solongonews
Өвөр Монголын сагсан бөмбөгийн нийгэмлэгийн тэргүүн сонгогдлоо
2018-10-29 16:38
Мөнхбаатар Өвөр Монголын сагсан бөмбөгийн нийгэмлэгийн тэргүүнээр сонгогдов.

Өвөр Монголын сагсан бөмбөгийн нийгэмлэгийн төлөөлөгчдийн анхдугаар их хурал  10 дугаар сарын 28-ны өдөр Хөххотод хуралдаж, Өвөр Монгол нутагтай сагсан бөмбөгч, тамирчин Мөнхбаатар сагсан бөмбөгийн нийгэмлэгийн тэргүүнээр сонгогдов.

Энэ удаагийн хуралд “Өвөр Монголын сагсан бөмбөгийн нийгэмлэгийг дүрэм”-ийг хянан баталж, Өвөр Монголын сагсан бөмбөгийн нийгэмлэгийн удирдах багийг сонгов. Мөнхбаатаар Өвөр Монголын сагсан бөмбөгийн нийгэмлэгийн тэргүүнээр сонгогдож, Хуан Читао Өвөр Монголын сагсан бөмбөгийн нийгэмлэгийн орлогч тэргүүнээр сонгогдсон байна. Хурлаар мөн сагсан бөмбөгийн нийгэмлэгийн цаашдын ажил хэргийн төлөвлөлтийг хийжээ.

1975 оны 11-р сарын 20-ны өдөр Ордос хотын Хангин хошуунд төрсөн Мөнхбаатар 1986 онд Бээжин хотын сагсан бөмбөгийн багт элсэж, 1993 онд Хятад улсын сагсан бөмбөгийн багт сонгогдож, 30 шахам жил сагсан бөмбөгийн ертөнцөд тоглосон юм. Тэрээр сагсан бөмбөгийн  NBA-гийн тэмцээнд, Шиньжяны сагсан бөмбөгийн анги зэрэг газруудаар тоглож, 2015 оны 07-р сарын 28-ны өдөр сагсан бөмбөгийн талбайгаас зодог тайлсан юм.

Тэрээр: - Өвөр Монголын сагсан бөмбөгийн ахмад тамирчдын хүчин зүтгэлээр маш олон сагсчид гарсан. Бид Хятад улсын сагсан бөмбөгийн нийгэмлэгийн тэргүүний өөрчлөлтийн туршлагыг ашиглаж, Өвөр Монголынхоо бодит байдалтай уялдуулан өөрийн онцлогтой сагсан бөмбөгийн салбарын шинэ замыг эрэлхийлнэ гэжээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.mgyxw.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл