solongonews
Эрэгтэй сувилагчдыг алдаршуулъя
2021-05-12 09:58
Өнөөдөр сувилагчийн баярын өдөр тохиож байна.

Амьдрал дунд сувилагчийн мэргэжлийг дурдахад ихэнх хүмүүс хамгийн түрүүнд охид, бүсгүйчүүдээр төсөөлдөг боловч үнэндээ эрэгтэй сувилагчид ч сувилахуйн салбарт тодорхой хувь хэмжээг эзэлдэг. “Зарим хүмүүс эрэгтэй хүнийг амьдралын нарийн зүйлд хайхрамжгүй ханддаг гэж боддог байх, гэхдээ бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Өвчтөнийг эмчилж сувилахад бид охид бүсгүйчүүдээс дутахааргүй анхаарал халамжтай, болгоомжтой хандаж чаддаг” гэж эрэгтэй сувилагчид хэлж байна. Жишээ нь 39 настай Жан Жы-Энь. Тэрээр 2004 онд Фүжянь мужийн Хятадын уламжлалт анагаах ухааны их сургуулийн харьяа Ардын хоёрдугаар эмнэлэгт сувилагчаар ажиллаж эхэлсэн бол өнөөдөр болоход тус эмнэлгийн хариуцлагатай ахлах сувилагч болжээ. 2020 оны 02-р сард Жан Жы-Энь Хүбэй мужийн Ичан хотод цар тахалтай тэмцэх эмнэлгийн багийн гишүүнээр ажилласан байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл