
Хятадын Үндэсний статистикийн газар 07-р сарын 16-нд энэ оны эхний хагас жилийн эдийн засгийн статистик бүртгэлийг нийтлээд байна. Эхний шатны бүртгэлээс үзэхэд энэ оны эхний хагаст ДНБ 45 триллион 600 тэрбум юаньд хүрч, харьцуулж болохуйц үнээр тооцоолоход өнгөрөгч оны мөн үеэс 1.6 хувиар буурсан байна. Улирлын хувьд эхний улиралд өнгөрсөн оны адил хугацааныхаас 6.8 хувиар буурч, хоёрдугаар улиралд эерэг өсөлттэй болж, ноднингийн мөн үетэй харьцуулахад 3.2 хувиар өссөн байна.
Хятадын Үндэсний статистикийн товчооны хэвлэлийн төлөөлөгч Лю Айхуа хэвлэлийн бага хуралд:
- Эхний хагас жил, ялангуяа хоёрдугаар улиралд эдийн засгийн төрөл бүрийн индекс сэргэн нэмэгдсэн байдлаас авч үзэхэд Хятад улсын энэ оны сүүлийн хагас жилийн эдийн засаг үргэлжлэн сэргэхэд хөшүүрэгтэй болов гэж хэллээ.
