solongonews
Иргэдийн амьдралд холбогдох асуудлын тухай хэвлэлийн бага хурал боллоо
2017-08-02 11:54
ӨМӨЗО-ны иргэдийн амьдралд холбогдох асуудлын тухай хэвлэлийн бага хурал болов.

ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулсан иргэдийн амьдралд холбогдох асуудлын тухай хэвлэлийн бага хурал 8 дугаар сарын 2-ны өдөр ӨМӨЗО-ны Хэвлэл мэдээллийн албанд болов.

    Хурлыг ӨМӨЗО-ны Засгийн газрын Захиргааны ажлын Газрын дарга Жан Вэньхуй хөтлөн явуулж, ӨМӨЗО-ны Засгийн газрын орлогч нарийн бичгийн дарга Гао Рүньши иргэдийн амьдралтай холбоотой ажлын ахицыг танилцуулсан байна. Тэрээр яриандаа ядуурлаас ангижруулах ажлын ахиц, ажил олгох ажлын ахиц, нийгмийн баталгааны ажлын ахиц, хөдөө орон нутгийн өндөр хүүтэй зээл, дунд бага сургуулийн дотуур байрны орчин нөхцөл болон алслагдсан бүс нутгийн цахилгаан ашиглах нөхцөл байдлыг сайжруулах ажлын ахиц, ядуу буурай иргэдийн эрүүл мэндийн шинжилгээ болон эм эмнэлгийн системийн шинэчлэлийн ажлын ахиц, боловсролын тэтгэлгийг сайжруулах ажлын ахицын талаар танилцуулсан байна.

      ӨМӨЗО-ны Хөгжил Шинэчлэлийн зөвлөлийн орлогч дарга, Нөөцийн товчооны дарга Бай Жы, Боловсролын  танхимын орлогч дарга Жан Яминь, Орон сууц , Эрүүл мэнд, төлөвлөгөөтэй төрөлтийн зөвлөлийн орлогч дарга Инь Чылинь, Хүний нөөц, нийгмийн баталгааны танхимын орлогч дарга Дин Фэй, Сангийн албаны орлогч дарга Жаргал, Ядуурлыг бууруулах албаны орлогч дарга Ван Мишэн нар сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл