Хятадын Төвийн Радиогийн сэтгүүлч:
- Хятадын эдийн засгийн хөгжлийн хурд удааширч байгаа нь дэлхийн эдийн засагт нөлөөлөх үү? Дэлхийн эдийн засаг уналттай байгаа нөхцөл байдалд Хятад улс нь түлхүү үйл хэргийг гүйцэтгэж чадах уу?

Ли Кэчян ерөнхий сайд:
- Энэ оны эдийн засгийн өсөлтийн хурдыг би 6.5 орчим хувиар төлөвлөхөд гадаадын хэвлэл мэдээллийнхэн Хятад улс өсөлтийн хурдаа бууруулсан гэх мэдээлж байсан. 6.5 хувь үнэндээ хялбар бус юм. Би урьд нь гадаад улсын зочдын хамт Хятадын Шаолинь хийдэд хүрч, лам нарын зодооны ур чадварыг сонирхож байсан. Угсруулан хэд тонгорох нь бяцхан банди нарын хувьд юу ч биш, харин идэр залуу лам нарын хувьд хүч шаарддаг аж. Энэ нь биеийн том жижгээс шалтгаалдаг байна. Энэ онд Хятад улс хэрэв төлөвлөгөө ёсоор эдийн засгийн өсөлтийн хурдаа биелүүлж чадвал өсөлтийн хэмжээ нь өнгөрөгч оноос бүр их байх боломжтой. Тухайлбал Хятадын эдийн засгийн ерөнхий хэмжээ нь 74 их наяд юанийг давах бөгөөд улмаар 11 сая хүний ажил олголтыг шийдэж чадна. Энэ нь эдийн засгийн горимтой нийцэж, мөн анхаарлын төвөө чанар, үр дүнд илүү хандуулах боломжтой. Дэлхийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх хувь нэмэр нь буурахгүй, Хятад улс нь дэлхийн эдийн засгийн сэргэн мандалд голлох хүчин чадлыг гаргасаар байх болно.
