
Хятадын нэг цэгийн мобайл тавцан үйлчилгээний Диди такси компани саяхан Токио хотноо Японы Softbank компанитай хамтарсан компани байгуулах талаар зарласан байна. Ингэснээр Японы оршин суугчид болон гадаадын жуулчдад дуудлагын такси үйлчилгээ, ухаалаг зам тээврийн шийдлээр хангах болно. Энэ нь Диди компаниас олон улсын аялал жуулчлалд хийж буй чухал алхам юм.

Диди такси компани энэ намар Осака хотод Диди үйлчилгээг туршин эхлүүлэх бөгөөд үргэлжлүүлээд Киото, Фукуока, Токио зэрэг томоохон хотуудын зорчигч, жолооч, таксины компаниудад үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Мөн үүний зэрэгцээ Дидигийн Да Жүнхуа хувилбарын АПП нь Японы хөтчийн функцийн тогтсон чадавхыг тун удахгүй нээн хөгжүүлэх бөгөөд Хятад, Япон текстийн мэдээллийн орчуулгын функц, тухайн орон нутагт Хятад хэлний харилцагчийн үйлчилгээг нэвтрүүлэх болно.

Диди компанийн захирал Лю Чин хэлэхдээ: - Хиймэл оюун ухаан технологи нь Хятад, Япон улсад шинэ өсөлтийг авчрах төдийгүй, уламжлалт үйлдвэрлэлийг дэмжих, түүний дотор онцгойлон зам тээврийн салбарыг дижиталаар дамжин шинэчлэлийг бий болгохыг найдаж байна гэлээ. Softbank-ийн ерөнхийлөгч Мияучи Кен хэлэхдээ: - Хятадын аж ахуйн нэгжийн ухаалаг зам харилцааны техникийг сонгож байгаа нь бид Дидигийн шинэчлэлийн чадварыг үнэлдэгт бий. Хамтарсан компани маань Японы хэрэглэгч болон таксины компаниудын шинэ үнэ цэнийг мэдрүүлэх болно гэдэгт миний бие итгэлтэй байна гэжээ.
