Монголын сэтгүүлчдийн багийн БНХАУ-д хийсэн айлчлал амжилттай өндөрлөлөө
2019-07-15 16:47
Монголын сэтгүүлчдийн багийн БНХАУ-д хийсэн айлчлал амжилттай өндөрлөлөө

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны урилгаар Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын 45 сэтгүүлчээс бүрдсэн айлчлалын баг БНХАУ-д хийсэн 7 хоногийн айлчлалаа амжилттай өндөрлүүлж 07-р сарын 14-нд эх орондоо буцлаа.
“Хятадын хөгжилт өөрчлөлтийн 70 жилийн ололт амжилт” сэдвийн хүрээнд болсон тус айлчлалаар сэтгүүлчид 07-р сарын 08-наас 14-ний өдрүүдэд Бээжин хот, Юньнань, Ганьсү мужуудаар зочлон, Хятад улсын хөдөө орон нутгийн хөгжил өөрчлөлт, өндөр технологийг хөдөө аж ахуй, ялангуяа хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа тухай сурвалжилж, Монголын ард түмэнд хүргэхийг зорьж ажилласан юм.
Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
