Талхыг хэрхэн хадгалах вэ?
2014-11-03 14:35
Талхыг алимтай хамт савлавал хатахгүй.
Талхыг алимтай хамт савлавал хатахгүй
Талх барихдаа доод хэсгийг түлэхгүй тулд тавагны ёроолд давс цацна.

Талхыг битүү саванд алим эсвэл арилгасан түүхий төмстэй хамт байлгавал хатдаггүй.
Буцлам халуун усанд хутгаа дүрж зүсвэл шинэ талх нимгэн цэвэр зүсэгдэнэ.

Хуучин талхыг ус эсвэл сүүнд дүрж халуун пийшинд жигнэвэл шинэ юм шиг болно.
Цагаан талхыг хар талхтай хамт хадгалбал амт нь муудна.

Төрөл бүрийн боовыг усаар шүршиж халуун пийшинд жигнэвэл шинэ юм шиг болно.

Талхыг ёроолд нь бага зэрэг ванилин цацсан паалантай саванд хуванцар тагаар таглаж хадгалах юм бол сайхан амт үнэрээ алдахгүй шинээрээ байдаг.
Бэлтгэсэн: Хавраа
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх
