solongonews
Ханжөү хот Англид соёлын бүтээмжийн солилцооны төв байгуулав
2018-05-30 09:38
Орон нутгийн цагаар 5-р сарын 25-нд, Английн Ноттингемд “Ханжөүгийн Англи дахь соёлын бүтээмжийн аж үйлдвэрлэлийн солилцооны төв”-ийг албан ёсоор нээжээ.

Энэ бол Хятад улсаас Англид байгуулсан соёлын бүтээмжийн солилцооны байнгын чанартай анхны индэр юм. Энэ тухай ХОУР-гоос Англид суугаа сэтгүүлч Лян Тао мэдээлж байна.

2017 онд Хятадын Ханжөү хотын соёлын бүтээмжийн алба Ноттингемийн хотын захиргааны тэнхимтэй стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр хийж, “Ханжөүгийн Англид дахь соёлын бүтээмжийн аж үйлдвэрлэлийн солилцооны төв”-ийг хамтран байгуулах, хоёр орны соёлын бүтээмжийн үйлдвэрлэлийн солилцоог нэмэгдүүлэх, хөгжлийн туршлагаа хуваалцах, боловсон хүчин бэлтгэх, төсөл оруулж ирэх, брэндийн сурталчилгааны талаар гүнзгий хамтран ажиллах зорилт тавьсан байна.

Ноттингем бол Английн зохион бүтээмж, медиа урлагийн төв, Английн төв, зүүн бүс нутгийн дээд зэргийн хамгийн том боловсролын төв, мөн “2023 Европын соёлын төв”-өөр нэр дэвшсэн таван хотын нэг. Ноттингем хотын дарга Иан Карриер зохион бүтээмжийн төвийн нээлтийн ёслолын үеэр өгсөн ярилцлагдаа ингэж ярьсан юм.

“Энэ бол бидэнд маш чухал гэж би үзэж байна. Учир нь, энэ бол зохион бүтээмжийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх төв учраас бусад орны зохион бүтээмжийн аж үйлдвэрлэлийн эдийн засгийг нээх юм. Энэ нь мөн бидний түргэн хөгжүүлэх гэж буй салбар юм. Хамгийн гол нь, зохион бүтээмжийн төв нь бид болон Хятад улсын хооронд гүүр болсон. Сүүлийн хэдэн жил манай хот, Хятад улс хоорондын худалдаа, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага улам сайжирч байна.”

Ханжөү хотын Соёлын бүтээмжийн албаны дэд дарга Сүнь Лэй нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ: Өнгөрсөн онд Ханжөү хотын соёлын бүтээмжийн аж үйлдвэрлэл 35.3 тэрбум фунт буюу ойролцоогоор 300 тэрбум юаниар нэмэгдэж, хотын дотоодын нийт бүтээгдэхүүний 1/5 хувийг эзэлж, одоо Хятад улсын соёлын бүтээмжийн төв болсон гэжээ.

“Тус төвийг хоёр зорилгоор байгуулсан. Нэг нь, Английн Ноттингемд Ханжөүгийн брэндийг сурталчилж, Ноттингем хоттой соёлын солилцоогоо нэмэгдүүлэх. Мөн Ноттингем хоттой соёлын гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлж, Ноттингемийн соёлын брэнд ч Хятад улсад улам илүү танигдах, Ханжөү хоттой улам өргөн харилцаа тогтоохыг хүсэж байна.”

Энэ удаад соёлын бүтээмжийн төв Англид байгуулагдахыг Ноттингемийн орон нутгийн их дээд сургууль хүчтэй дэмжиж ажиллажээ. Ноттингемийн Трент их сургуулийн Урлаг, дизайны коллежийн захирал Майкл Марсден мөн өдрийн нээлтийн ёслолд оролцон сурвалжлагчид ярилцлага өгөхдөө: Зохион бүтээмжийн аж үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагаа асар их нөлөөтэй гэжээ.

“Энэ нь Хятад, Англи хоёр орны хувьд маш чухал хамтын ажиллагаа гэж бид үзэж байна. Мэдээж Ноттингем, Ханжөү хоёр хотын хувьд бүр ч тийм. Их сургуулийн урлагийн зохион бүтээмжийн профессорын хувьд хэлэхэд, зохион бүтээмжийн хамтын ажиллагаа нь нэг улс орны соёлын нөлөөлөх чадварыг өөр улс оронд үр ашигтайгаар хүргэх явдал гэж бодож байна.”

Тус төвийн нээлтийн ёслолын үеэр “Ханжөүгийн уламжлалт гар урлалын зохион бүтээмжийн үзэсгэлэн, хотын иргэдийн фото зургийн наадмын шилдэг бүтээлийн үзэсгэлэн” гаргаж, 16 залуу дизайнерын 126 бүтээл, шилдэг фото зургуудыг танилцуулжээ.

Англи улсад 4 дэх удаагаа ирж зохион бүтээмжийн аж үйлдвэрлэлийн солилцооны арга хэмжээнд оролцсон Ханжөү хотын соёлын бүтээмжийн аж үйлдвэрлэлийн яармагийн зохион байгуулах комиссын дарга Юй Жяньгүө: Соёлын бүтээмжийн төв Англид байгуулагдсанаар хоёр орон цаашид холбогдох салбаруудад иж бүрэн хамтын ажиллагаа өрнүүлэх болно гэжээ.

“Соёлын бүтээмжийн төв байгуулагдсаны дараа бид цаашид Хятад, Англи хоёр орны соёлын солилцоог ахиулах юм. Дотоодын соёлын бүтээмжийн төрлийн 4 том үзэсгэлэнгийн нэгийн хувьд энэ оны Ханжөүгийн соёлын үзэсгэлэн яармагт Англи улсыг гол зочин орноор оролцуулах болно.”

Эх сурвалжийн мэдээлснээр, Ханжөүгийн Соёлын үзэсгэлэн яармаг энэ оны 9-р сарын 19-23-нд зохиогдох юм байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл