solongonews
Өвөр Монгол орноо дэлхийд таниулсан гоо бүсгүй-Цэлмэг
2016-09-18 18:59
2013 оны ”Дэлхийн мисс”-ийн Өвөр Монгол дахь салбар тэмцээнд Үзэмчин нутагтай Цэлмэг 6000 гаруй оролцогчдын дундаас эцсийн тэмцээнд топ 20-д шалгарсан цорын ганц монгол охин.

      ӨМИС-ийн Урлагийн дээд сургуульд кино жүжигчний мэргэжлээр хичээн суралцах хугацаандаа бие дааж дуурийн жүжиг найруулан тоглосон байна. "Богд хайрханы дурлал", "Би тэнгэрийн ордонд чамайг хүлээнэ", "Шивэгчин" зэрэг бичил кинонуудад гол дүрийн жүжигчнээр ажиллаж, тэрээр оюутны амьдралаа уран бүтээлээр чимж явлаа.

2013 онд тэмцээнд оролцоход нэгэн найз нь түүний нэрийг бүртгүүлэн оролцуулсан бөгөөд уралдаанд оролцсон Цэлмэг ч өөрөө маш сайн хичээж өрсөлдсөн байна.

-Намайг үргэлж дэмждэг найз нартаа сэтгэлийн гүнээсээ талархаж явдаг. Энэ тэмцээн хурц ширүүн өрсөлдөөнтэй, маш сонирхолтой санагдсан. Тэмцээний хувьд бидний байнга гардаг тайзан дээрх өрсөлдөөнөөс ондоо. Хувцас загварын төсөвлөл, бусдад туслах, үндэстний соёл иргэншил, орон нутгийн аялал жуулчлалын газар, нутгийн онцлогтой бараа бүтээгдэхүүний тухай мэдлэг, хоол хүнс, явж суух зэргээс эхлээд ажил амьдралын нь бүх зүйлд оноо өгдөг. 

Цаг мөч, үйл хөдлөл бүр нь өрсөлдөөнтэй гэж хэлж болно. Тиймээс уралдааны явцад тун ачаалалтай байсан. Гэвч ерийн цагт хүмүүсийн ярьдагчлан “Үндэстнийх бол дэлхийнх” гэсэн үг түшиг тулгуур болж, “Би монгол хүн, монголоороо байна” гэсэн бодол намайг дэмжин дэмнэж олон давааг давуулсан.  Би өөрийн оюун чадвараараа монгол бүсгүйн гоо сайхныг бусдад мэдрүүлэхээр чармайна гэж Цэлмэг итгэл дүүрэн ярьж байлаа.

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл