solongonews
Хятадын гэрэл зурагчин Тайландад хулсны баавгайн гэрэл зургийн үзэсгэлэн нээв
2019-07-09 16:56
Хоёр өдрийн хугацаатай явагдах “Хулсны баавгай болон түүний эх нутаг” хэмээх гэрэл зургийн үзэсгэлэн саяхан Тайландын Чин Май амьтны хүрээлэнгийн хулсны баавгайн ордонд нээлтээ хийсэн байна.

      Хятад улсын Си Чуань мужийн гэрэл зурагчин Жөү Мэнчигийн авсан хэдэн арван гэрэл зургийг үзүүлсэн байна.

Энэ удаагийн үйл ажиллагааг Чөн Дөүгийн гадаадад хандуулсан соёлын солилцооны төв, Си Чуань багачууд хүүхдийн хэвлэлийн хороо, Чин Май амьтны хүрээлэн хамтран зохион байгуулж, Хятад улсаас Тайландад суугаа элчин сайдын яам болон Чин Май Засгийн газраас хамтран зохион байгуулав.

Энэ жил 65 настай Жөү Мэнчи хулсны баавгайгаар гол сэдэв болгосон гэрэл зургийг аваад 27 жил болж байна. Үзэсгэлэнгээр дэлгэгдсэн 62 гэрэл зураг нь хээрийн байгаль орчинд амьдарч байгаа хулсны баавгай, хүний хүчээр арчлан тэжээж байгаа хулсны баавгай болон дэлхийн бүх газарт амьдарч байгаа хулсны баавгай болон суурьшин амьдарч байгаа орон нутаг зэрэг дөрвөн хэсгээс бүрдсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл