Хятад, Монголын шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалт ярилцлагад оролцохоор хүрэлцсэн ирсэн Монгол Улсын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн төлөөлөгчид 4 дүгээр сарын 25-ны өдөр Монгол өвс компанийн Хятадын улсын зэрэглэлийн ой мод тарьж ургуулах суурин, Монгол үхэр сүүний үйлдвэрлэлийн группийн Хөххотын Хорин Гэр сууринд байрлах ерөнхий үйлдвэр, Хөххотын Үүлэн компьютерын аж үйлдвэрийн парк болон Хорингэр суурингийн музейтэй танилцсан байна.
Монгол үхэр брэндийн сүүн бүтээгдэхүүн нь Өвөр Монголын унаган хөрсөнд ургасан шимт өвсөөр идээшсэн алаг үнээний сүүгээр эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан үйлдвэрлэлийн орчинд орчин үеийн технологийг ашиглан, хүний эрүүл мэнд, бие махбодод ач тустай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Улмаар тус групп нь олон улсын нэр хүнд бүхий аж ахуйн нэгжийн хувьд 2014 оны орлого нь 50 тэрбум юанийг давж хосолсон ашиг олсноороо олны анхаарлыг ихэд татсан юм.
