solongonews
Хятадын БХЯ-ны сайд ОХУ-д айлчилна
2018-03-29 22:14
ХОУР-гийн мэдээ: Хятадын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Рэнь Гүөчян 29-ний өдөр Бээжинд хэлэхдээ:

ОХУ-ын БХЯ-ны сайд генерал Сергей Кужогетвич Шойгу  болон Беларусийн БХЯ-ны сайд дэслэгч генерал Андре Лавковын урилгаар Төрийн  зөвлөлийн гишүүн бөгөөд БХЯ-ны сайд хурандаа генерал Вэй Фэнхэ 4-р сарын 1-8-ны  өдрүүдэд ОХУ-д Москвагийн олон улсын аюулгүй байдлын 7-р хуралд оролцох бөгөөд  ОХУ, Беларусьт айлчилна гэжээ.

Төрийн зөвлөлийн гишүүн, ГХЯ-ны сайдаар саяхан ажилласан Вэй Фэнхэ  анхны айлчлалаа ОХУ-д хийх гэж буйтай холбогдуулан Рэнь Гүөчян хэлэхдээ: Хятад  ОХУ бол харилцан хамгийн гол, хамгийн чухал стратегийн хамтын ажиллагааны түнш  юм. Хятад ОХУ-ын харилцаа бол одоогийн дэлхий дахины том улсын хоорондын хамгийн  сайн харилцаа юм гэжээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл