solongonews
Хятад-Зүүн Хойд Азийн XII яармаг нээгдлээ
2019-08-23 19:12
Хятад-Зүүн Хойд Азийн XII яармаг нээгдлээ.


    "Итгэлцэл, хамтын ажиллагааг өргөжүүлэн, Зүүн Хойд Азийн гэрэлт ирээдүйг цогцлооё” сэдэвт Хятад-Зүүн Хойд Азийн XII яармаг өнөөдөр Чанчүнь хотод нээгдээд байна. Нээлтийн үеэр Хятад улс чөлөөт худалдааны хэлэлцээрийг судалж, Зүүн Хойд Азийн нээлттэй эдийн засгийн бүс байгуулахыг дэмжих чиглэлээр Зүүн Хойд Азийн орнуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Зүүн Хойд Азийн орнуудын зочид төлөөлөгчид “Бүс ба зам" хамтын ажиллагааг өргөжүүлэх, гуравдагч зах зээлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Хятад-Зүүн Хойд Азийн яармаг нь Зүүн Хойд Азийн зургаан орон хамтран оролцсон, дэлхийд нээлттэй олон улсын ерөнхийлсөн яармаг юм.

    Зүүн Хойд Азийн зургаан оронд БНХАУ, Япон, БНСУ, БНАСАУ, Монгол, ОХУ багтдаг. Тус зургаан орны хүн ам дэлхийн нийт хүн амын 20 гаруй хувийг эзэлдэг бөгөөд Зүүн Хойд Азийн ДНБ дэлхийн эдийн засгийн нийт хэмжээний тавны нэгийг эзэлдэг юм. Мөн өдрийн нээлтийн үеэр Хятадын Худалдааны яамны дэд сайд, олон улсын худалдааны хэлэлцээрийн орлогч төлөөлөгч Ван Шөүвэнь:

- Зүүн Хойд Ази бол “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтын чухал чиглэл бөгөөд эрчим хүчний баялаг нөөцтэй, шинжлэх ухаан, технологийн судалгааны өндөр хүчин чадалтай, хөгжлийн өргөн цар хүрээтэй юм гэж хэллээ. Тэрээр Хятад улс нээлттэй байдлаа өргөжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг улам чөлөөтэй, хялбар болгож, бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг хөгжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэж цохон тэмдэглэсэн юм.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http:// cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл