solongonews
”Хар хэрээний цагаан түүх” ном хятад хэлнээ
2014-12-22 21:02
”Хар хэрээний цагаан түүх” ном хятад хэлнээ орчуулагдлаа

  
         Монгол Улсын нэрт хүүхдийн зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Жамбын Дашдондогийн уран бүтээлүүд хэдийнээ дэлхийн олон хэл дээр орчуулагдаж, олон улсын хүүхэд багачуудын оюуны хүртээл болсоор ирсэн. Тэгвэл түүний “Хар хэрээний цагаан түүх” нэртэй бодит явдлаас сэдэвлэсэн номыг 2014 оны 10 дугаар сард Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хорооны ахмад хянан найруулагч н.Ганбаатар хятад хэлнээ орчуулсан байна. Улмаар Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хорооноос эрхлэн нийт 3000 хувь хэвлэж, хятадын муж орнуудад түгээжээ. Энэхүү номыг 2011 онд Өвөр Монголын алдарт зохиолч Цахар Лигдэн монгол бичиг рүү буулгаж, 2000 хувь хэвлэн Өвөр Монгол хүүхдүүдийн хүртээл болгосон байна.


                          Бэлтгэсэн: Э.Үржинханд

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл