Төв телевизийн мэдээ: Хятадын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн академич Пань Жяньвэй Хятадын ШУА-ийн Шанхайн техникийн физикийн хүрээлэн зэрэг байгууллагатай хамтан ажиллаж, квантын аюулгүй холбооны Бээжин-Шанхайн шугамыг “Мө Зи” квантын дагуултай амжилттай холбосон үндсэн дээр дэлхийд анх удаа газар сансрыг нэгтгэсэн өргөн хүрээний квантын холбооны сүлжээг байгууллаа.
Хоёр жил гаруйн хугацаанд энэ сүлжээний тогтвортой, аюулгүй байдалд шалгалт хийсэн бөгөөд судалгааны энэ үр бүтэмж 01-р сарын 07-нд олон улсын эрдэм шинжилгэгэний “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Квантын холбоо бол квантын шинжлэх ухаан техникийн хөгжлийн гурван том чиглэлийн нэг юм. 20 гаруй жилийн хүчин чармайлтаар Хятад улс тус салбарт чухал амжилт гаргав. 2016 онд Хятад улс квантын шинжлэх ухааны туршилтын “Мө Зи” дагуулыг амжилттай хөөргөж, 2017 онд квантын аюулгүй холбооны “Бээжин-Шанхайн шугам”-ыг байгуулсан ажээ.
Эх сурвалжаас үзэхэд нийт сүлжээн Хятад улсын дөрвөн мужийн 3 хотын 32 цэгийг хамарч, Бээжин, Жинань, Хэфэй болон Шанхайд квантын хотын бүсийн 4 сүлжээ ажиллаж, энэ нь хиймэл дагуулийн газрын станц ба “Мө Зи” дагуултай холбогджээ. Сүлжээний зайны урт нь 4600 км юм.
