solongonews
Өнөөдөр зуны уур орно
2017-05-05 10:35
Өнөөдөр буюу 5 дугаар сарын 5-ны өдрийн үдээс хойших 3 цаг 31 минутад зуны уур орно.

Зуны уур орсны дараа агаарын дулаан дээшлэхийг дагаад бид цочромтгой болоход хялбар байдаг учраас уур уцаар хүрэхээс хичээн, зүрх болон элгээ хамгаалах зарчмыг баримтлах ёстой.

- Бид өнөөдрөөс эхлэн зуны улирлын өдөр урт, шөнө богино байдаг онцлогт зохицуулан хангалттай нойр авч эрт босож, амьдралын хэмнэлээ зохицуулан, хэт ядрахаас зайлсхийх хэрэгтэй гэж Тянь Жинь Хятад Эм Эмнэлгийн Их Сургуулийн нэгдүгээр харьяа эмнэлгийн эмч Ли Яньлин танилцуулсан байна.

Зуны улиралд илүү их хүнсний ногоо, жимс хүнсэндээ хэрэглэх ёстой. Биед ус нөөж, өөх давсыг бага хэрэглэвэл биеийн эрүүл мэндэд тун ашигтай юм. Гурвалжин будаа, буурцаг, цэцэгт байцаа, бууцаа, шар лууван зэрэг нь элэгний эрүүл мэндэд тустай хүнсний ногоо болно. Хоол ундаа тохируулахаас гадна усанд сэлэх, аажим гүйх, ууланд авирах зэрэг дасгалд идэвхтэй оролцох нь тун чухал билээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл