
ОХУ-ын Сансар судлалын газраас 24-ний үүрээр Казахстаны Байконурын хиймэл дагуул хөөргөх төвөөс "Холвоо-FG" тээгч пуужингаар нисэгчтэй сансрын хөлөг "холбоо-ТМА-15М"-ийг олон улсын сансрын станц руу хөөргөжээ.

ОХУ-ын сансар судлалын газраас мэдээлснээр "Холбоо" пуужинг Москвагийн цагаар 24-ны 0 цаг 1 минутад буюу Бээжингийн цагаар 5 цаг 1 минутад хөөргөсөн байна. Тус сансрын хөлөг 6 цаг аялаад олон улсын сансрын станцын "Үүрийн туяа" сансрын бүхээгтэй автоматаар залгагдах юм байна.
Энэ удаа олон улсын сансрын станцад ОХУ-ын сансрын агентлагаас Антон Шкаплеров, НАСА-гаас Терри Вирц, Европын сансрын агенлагаас Саманта Кристофоретти нар ажиллана. Тэд олон улсын сансрын станцад 169 өдөр ажиллаж, 100 гаруй туршилт хийж, ачааны хөлөг онгоцнуудыг хүлээн авах үүрэгтэй ажээ.
