solongonews
2021 онд тээврийн үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт 3.6 их наяд юаньд хүрчээ
2022-03-01 16:39
2021 онд тээврийн үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт 3.6 их наяд юаньд хүрчээ.

    Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 28-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, зам тээврийн хүчирхэг улсын бүтээн байгуулалтыг түргэтгэж байгаа талаар мэдээлэл хийжээ. Зам тээврийн сайд Ли Шяопэн хэлэхдээ "2021 онд үндэсний зам тээврийн салбар өндөр чанартай хөгжилд хүрч, "Арван дөрөвдүгээр таван жил"-ийн ажилд сайн эхлэл тавигдлаа".

    Ли Шяопэн хэлэхдээ "2021 онд ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл "Үндэсний иж бүрэн тээврийн гурван хэмжээст сүлжээний төлөвлөлтийн тойм"-ыг нийтэлж, улс орны тээврийн салбарын ирээдүйн хөгжлийн том төлөвлөгөөг гаргаж, урагшлах замыг зааж өгчээ. Үүний зэрэгцээ Хятад улс НҮБ-ын тогтвортой тээврийн дэлхийн 2-р хурлыг амжилттай зохион байгуулж, 171 орон, 61 олон улсын байгууллагын төлөөлөгчид хуралд оролцож, дэлхийн тээврийн хамтын ажиллагааны талаар нийтлэг ойлголтод хүрсэн. 2021 онд тээврийн салбар олон нийт, ард түмний хэрэгцээ, нийгмийн асуудалд тулгамдаж буй хүнд хэцүү, халуун асуудлыг шийдвэрлэжээ. Өнгөрсөн онд тээврийн үндсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 3.6 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4 хувиар өссөн байна. Сычуань-Төвөдийн төмөр зам, түүнийг дэмжих хурдны зам зэрэг олон томоохон төслийг эмх цэгцтэй хэрэгжүүлжээ.

Хүчирхэг зам тээврийн улс орны бүтээн байгуулалтыг түргэтгэхийн тулд 2022 онд 3300 гаруй километр төмөр зам шинээр нэмж, 8000 гаруй километр хурдны замыг шинээр шинэчилж, өргөтгөх болно. Иргэний тээврийн 8 нисэх онгоцны буудлыг гэрчилгээжүүлж, хөдөө аж ахуйн шинэхэн бүтээгдэхүүн нийлүүлэх "ногоон суваг" зэрэг цуврал бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ".

Найруулагч: Saraa
Эх сурвалж : paper.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл