solongonews
Хятад-Европын галт тэрэг цар тахлын эсрэг чухал үүрэг гүйцэтгэв
2020-09-14 11:22
Хятад-Европын галт тэрэг цар тахлын эсрэг чухал үүрэг гүйцэтгэв.

Австрийн анхны Вена-Ши-Ань чиглэлийн Хятад-Европын галт тэрэг 08-р сарын 20-нд Вена хотын төмөр замын өмнөд буудлаас Хятад руу хөдөллөө.

Энэхүү ачааны галт тэргэнд 41 контейнер байдаг бөгөөд бүгд Австри улсад үйлдвэрлэсэн химийн шилэн бүтээгдэхүүн юм.

Энэ он гарснаас хойш олон бүс нутагт цар тахлын улмаас нислэгүүд их хэмжээгээр түр зогссон тохиолдолд Хятад-Европын галт тэрэг нь чухал үүрэг гүйцэтгэж зорчсон юм.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад энэ оны 08-р сард Хятад-Европын галт тэргийг 1247 удаа зорчуулж, 110.000 стандарт контейнер бараа илгээсэн нь өнгөрсөн оны мөн үеэс тус тус 62 хувь, 66 хувиар өссөн байна. Үүгээр тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, ажил, үйлдвэрлэлийг сэргээх, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулахад Хятад-Европын галт тэрэг нь үргэлжлүүлэн эерэг үүрэг гүйцэтгэсэн байна.

Мөн Хятад-Европын галт тэрэг нь цар тахлын тархалт намдсаны дараа Хятад, Европын эдийн засаг худалдааны солилцоог ихээр ахиулсан үлгэр жишээ болжээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://news.haiwainet.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл