Дэлхийн хамгийн том хеджийн сан Bridgewater санг үүсгэн байгуулагч Рэй Далио Хятад улс дэлхийн банк санхүүгийн төв болно гэж хэлсэн байна.
Рэй Далио "Финанс Таймс" сонинд ярилцлага өгөхдөө, 2020 он Хятад улсын санхүүгийн зах зээлд чухал ач холбогдолтой бөгөөд "COVID-19" цар тахлын хямрал нь Хятадын эдийн засгийн тогтвортой өсөлтийн нөхцөл байдлыг улам тодотгож, Хятадад их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэхэд түлхэц болсон гэжээ.
Тэрээр Хятадын одоогийн банк санхүүгийн систем барууны орнуудын адил хөгжөөгүй хэдий ч Хятад улс дэлхийн хоёр дахь том хөрөнгийн зах зээлийг эзэмшсэн учраас эцсийн эцэст Хятад улс нь дэлхийн санхүүгийн төв болно гэж би үзэж байна. Түүхийн өнцгөөс харахад, худалдааны том орнууд эцэстээ бүр л дэлхийн санхүүгийн төв болж хөгждөг бөгөөд дэлхийн валютын нөөцтэй болно гэжээ.
Тэрээр мөн Хятадын эдийн засаг сэргэж, түүний үнэт цаас, бондуудыг дэлхийн индексүүдэд хамруулсан нь гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татах болжээ. Ирээдүйд олон улсын хөрөнгө оруулагчид Хятад дахь хөрөнгийн хуваарилалтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлэх болно гэж шинжээчид, хөрөнгө мөнгөний менежерүүд үзэж байна.
