solongonews
Энэ онд Азийн эдийн засгийн өсөлт 6.5 хувиас дээш түвшинд хүрэх төлөвтэй байна
2021-04-19 15:15
Энэ онд Азийн эдийн засгийн өсөлт 6.5 хувиас дээш түвшинд хүрэх төлөвтэй байна

Энэ сарын 18-нд болсон Бө-Аогийн Азийн 2021 оны чуулганы анхны хэвлэлийн бага хурлаар "Азийн эдийн засгийн хэтийн төлөв ба интеграцын үйл явц", "Ази ба дэлхий нийтийн тогтвортой хөгжил" 2021 оны жилийн тайланг албан ёсоор нийтлэв. Энэ онд Азийн эдийн засаг сэргэлтийн өсөлттэй байж, эдийн засгийн өсөлтийн хурд 6.5 хувиас дээш байх төлөвтэй байж, Ази нь дэлхийн тогтвортой сэргэлтийн чухал хөдөлгүүр болно гэж дээрх тайланд нийтэлсэн байна.

Мөн тайланд, цар тахлын нөлөөгөөр Азийн эдийн засаг өнгөрсөн жил 60 жилийн хугацаанд анх удаа сөрөг өсөлттэй байгаа боловч ерөнхий үзүүлэлт нь маш эрчимтэй байна. Хятад нь 2020 онд эдийн засгийн эерэг өсөлтөд хүрсэн дэлхийн цорын ганц томоохон эдийн засаг цогц юм. Ази нь тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ажлыг эрчимжүүлэх, аж үйлдвэрийн сүлжээ, хангамжийн сүлжээг тогтвортой байлгах, худалдаа, хөрөнгө оруулалтыг ахиулах талд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд олон талт байдлыг тогтворжуулагч юм. Эдгээрийн дотор Хятад улс голлох үүрэг гүйцэтгэсэн гэв.

Бө-Аогийн Азийн чуулганы ерөнхий нарийн бичгийн дарга Ли Баодүн хэлэхдээ, Хятад улсын голлох зүйл болох Азийн зах зээл улам өргөжүүлэх нь дэлхийн эдийн засагт асар их эрэлт хэрэгцээг бий болгосон. Ази тивд дэлхий даяар хамгийн түрүүнд цар тахлыг тогтворжуулж, үйлдвэрлэлээ сэргээж байгаа тул энэ онд Ази дахь эдийн засгийн сэргэлтийн хурд улам хурдасч, өсөлтийн хурд 6.5 хувиас дээш түвшинд хүрэх төлөвтэй байна гэлээ.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл