solongonews
Гишүүдийн дэвшүүлсэн санал
2016-01-25 20:58
Гишүүдийн дэвшүүлсэн санал

Гишүүн Саранчимэг: Нээлтийг өргөжүүлж, мөнгөн гүйлгээний өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, боомтын хөгжлийг ахиулах талаар санал дэвшүүлэв.

Гишүүн Замданбал: Үндэстний утах зохиол, урлаг, үндэстний соёл, сурган хүмүүжил, монгол сэтгүүлийн оршин тогтнох тухай, монгол хэлээр сурсан оюутнуудын гарах зам, ажил олгох талаар анхаарах санал оруулж байна.

Гишүүн Бүрэнбаяр: Үндсэн шатанд биеийн тамирын хөгжүүлэх тухай санал дэвшүүлж байна . Жишээлбэл, баг тосгон хүртэл биеийн тамирт дуртай, биеийн тамираар өөрийн бие махбодоо чийрэгжүүлэх, бэлтгэл төхөөрөмжийг яаж чанаржуулах тухай, биеийн тамирын багшийг бэлтгэн гаргах тухай, ялангуяа үндэстний биеийн тамирыг яаж системтэйгээр хөгжүүлэх тухай санал дэвшүүлж байна.

Гишүүн Ананд: Үндэстний эм эмнэлгийн тухай хууль тогтоол тогтоох талаар санал дэвшүүлсэн байна.

Гишүүн Ү.Далай: Дарга нарын цалин мөнгийг өсгөх тухай санал дэвшүүлсэн байна.

Гишүүн Батжаргал: Соёлын өв баялгаа ашиглаж, газар нутгийнхаа нэр төрийг мандуулах ба малчдын малын ашиг шимийн үнэ өртгийг яаж дээшлүүлэх тухай санал дэвшүүлсэн байна.

Гишүүн Хувьсгалт: Малын ашиг шимийн үнэ ханш буурсантай холбоотой малчдын орлогыг яаж нэмэгдүүлэх талаар, үндсэн шатны засаг захиргааны үйлчилгээг малчдын дунд хүргэх, нөхцөлтэй сум сууринг сэргээх тухай санал дурдсан байна.

Гишүүн А.Чимэг: Залуу хөгжмийн зохиогчийг гадаадад суралцуулах зэргээр дэмжиж хүмүүжүүлэх тухай санал дэвшүүлсэн байна.

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : www.mgyxw.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл