Хятадын Ардын банк 2022 оны гуравдугаар улирлын бизнес эрхлэгчид, банкнууд болон хотын хадгаламж эзэмшигчдийн талаарх хамгийн сүүлийн үеийн судалгааны тайланг 10-сарын 09-нд нийтэлжээ. Үүнээс бизнес эрхлэгчдийн макро эдийн засгийн халуурлын индекс 26.9 хувь болж, өмнөх улирлаас 0.4 пунктээр өссөн байна. Ерөнхийдөө санал асуулгад оролцогчдын Хятадын эдийн засгийн тогтвортой хөгжил ба Хятадын эдийн засагт итгэх итгэл нэмэгджээ.
Оршин суугчдын ажил, орлогод итгэх итгэл нэмэгдсэн
Төв банкнаас Хятад улсын 50 хотын 20 мянган хадгаламж эзэмшигчдэд явуулсан санал асуулгын дүнгээс харахад иргэдийн итгэл, хүлээлт нэмэгдэж байх хандаштай.
Нэг талаас харахад ажил эрхлэлтийн хүлээлтийн индекс сэргэж байна. Төв банкны судалгаагаар 3-р улиралд ажил эрхлэлтийн мэдрэмжийн индекс 35.4 хувь болж, өмнөх улирлаас 0.2 пунктээр буурав. Үүнд оршин суугчдын 9.7 хувь нь "Нөхцөл байдал сайн, ажилд ороход хялбар " болж, 45.1 хувь нь "энгийн байдалтай", 45.2 хувь нь "Нөхцөл байдал хүнд байж, ажилд ороход хэцүү" буюу "тодорхойгүй" байна. Ажил эрхлэлтийн хүлээлтийн индекс 45.3 хувь болж, өмнөх улирлаас 0.8 пунктээр өсөв. Нөгөө талаар харахад, орлогын төсөөллийн индекс буурч байснаа өсөх хандлагатай болжээ. Төв банкны судалгаагаар орлогын төсөөллийн индекс 3-р улиралд 47 хувь болж, өмнөх улирлаас 2.5 пунктээр өссөн байна. Тэдний дунд оршин суугчдын 12.2 хувь нь орлого нь өссөн нь өмнөх улирлаас 1.4 пунктээр нэмэгдэв. 69,7 хувийн оршин суугчдын орлого нь "үндсэндээ өөрчлөгдөөгүй" гэж үзэж байгаа нь өмнөх улирлаас 2.2 пунктээр өссөн бол 18.1 хувийн оршин суугчдын орлого нь "буурсан" гэж үзэж байгаа нь өмнөх улирлаас 3.6 пунктээр буурч, орлогын итгэлийн индекс 46.5 хувь болж, өмнөх улирлаас 0.8 пунктээр өссөн байна.
Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамны мэдээлснээр 01-р сараас 07-р сар хүртэл бүх орон нутагт ажилгүйдэл, ажилтай холбоотой гэмтлийн даатгалын хэмжээг бууруулж, аж ахуйн нэгжийн ачааллыг 100 тэрбум гаруй юаниар бууруулж, тэтгэвэр, ажилгүйдэл, хөдөлмөрийн осол гэмтлийг үе шаттай хойшлуулах гурван бодлогыг 4 сарын хугацаанд хэрэгжүүлж, 66 тэрбум гаруй юанийн төлбөрийг хойшлуулав. 01-р сараас 08-р сар хүртэл янз бүрийн бүс нутаг 64 тэрбум 630 сая юанийн ажлын байрыг тогтворжуулах сангаас 11 тэрбум 201 сая аж ахуйн нэгжид хуваарилсан байна. ХНХЯ-наас хөдөлмөр эрхлэлтийн тэргүүлэх бодлогыг цаашид улам чангатгаж, илүү хүрэлцэхүйц, чанартай ажлын байр бий болгохын төлөө хичээн ажиллахаа мэдэгдэв.
Зээлийн нийт эрэлтийн индекс өсөв
Энэ оны 3-р улиралд Төв банкнаас улсын хэмжээний банкнуудын талаарх асуулгын судалгаагаар банкны макро эдийн засгийн халуурлын индекс 19.9 хувь байгаа нь өмнөх улирлаас 2.1 пунктээр өсөж, бууралтаас өсөлт рүү шилжсэн байна.
Банкны мэдрэмжийн индекс бага зэрэг сэргэв. Банкны дэгжлийн индекс 66.4 хувь болж, өмнөх улирлаас 0.4 пунктээр өсөж, өнгөрсөн оны мөн үеэс 3.6 пунктээр буурсан бол, банкны ашигт ажиллагааны индекс 62.3 хувь болж, өмнөх улирлаас 2.2 пунктээр өсөж, өнгөрсөн оны мөн үеэс 2.8 пунктээр буурсан байна.
Зээлийн нийт эрэлтийн индекс өсөв. Зээлийн нийт эрэлтийн индекс 59 хувь болж, өмнөх улирлаас 2.4 пунктээр өссөн байна. Төрөл бүрийн салбарыг авч үзвэл боловсруулах аж үйлдвэрийн зээлийн эрэлтийн индекс 60.6 хувь болж, өмнөх улирлаас 1 пунктээр өссөн бол дэд бүтцийн зээлийн эрэлтийн индекс 61.3 хувь болж, өмнөх улирлаас 2.9 пунктээр өсөж, бөөний болон жижиглэнгийн худалдааны зээлийн эрэлтийн индекс 56.3 хувь болж, өмнөх улирлаас 2.5 пунктээр өссөн байна.
Мөнгөний бодлогын мэдрэмжийн индекс дээд цэгтээ хүрэв. Мөнгөний бодлогын мэдрэмжийн индекс 72.3 хувь болж, өмнөх улирлаас 3 пунктээр өсөж, өнгөрсөн оны мөн үеэс 18.1 пунктээрр өссөн байна. Мөнгөний бодлогын мэдрэмжийн индекс энэ оны дөрөвдүгээр улиралд 72.7 хувь болж, гуравдугаар улирлынхаас 0.4 пунктээр өсөв. Банк, даатгалын байгууллагууд бодит эдийн засагт үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлсээр байж, Хятадын Хөгжлийн банк хөгжлийн санхүүгийн хэрэглүүрийн шинэ квотыг түргэн хэрэгжүүлэхийг идэвхтэй дэмжиж байна. 09-р сарын 20-ны байдлаар АОХН-ны Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын сан 360 тэрбум юанийн хөрөнгө оруулж, 800 гаруй төслийг дэмжсэн байна. China Life компани 23 арга хэмжээний багцыг хэрэгжүүлж, бодит эдийн засгийн эрсдэлээс хамгаалах, шууд санхүүжилт, банкны зээлийн санхүүгийн цогц хэрэгцээг хангахад чиглэв. Энэ оны эхний хагаст Хятадын амьдрал эдийн засаг, нийгэмд эрсдэлээс хамгаалахад нийт 480 гаруй их наяд юанийн тусламж үзүүлж, бодит эдийн засагт үйлчлэх шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 3 триллион 600 тэрбум юаниас давжээ.
Хэрэглээний бодит урам зориг тасрахгүй байна
Төв банкнаас гаргасан судалгаагаар ойрын гурван сард зардлаа нэмэгдүүлэхээр төлөвлөж буй оршин суугчдын сонголтын эзлэх хувийг харахад: Боловсрол (30 хувь), Эрүүл мэнд (27.2 хувь), Томоохон бараа бүтээгдэхүүн (19.4хувь), Нийгмийн соёл, үзвэр үйлчилгээ (18.8 хувь), Аялал (17.3 хувь), Орон сууц худалдан авах (17.1хувь), Даатгал (14.1хувь) болно.
Судалгаанаас харахад "илүү их хэрэглээг" чухалчилдаг иргэд 22.8 хувийг эзэлж байгаа ч өмнөх улирлаас 1 пунктээр буурч, бодит байдлаас харахад иргэдийн хэрэглээний идэвх буураагүй хэвээр байгааг тэмдэглэх нь зүйтэй. Suning.com сайтаас гаргасан хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, энэ жилийн Үндэсний их баяр наадмын үеэр, Suning.com-ын орон даяарх дэлгүүрийн захиалга өмнөх сарынхаас 168 хувиар өсөж, 50 мянган юань давсан захиалга 132 хувиар өссөн байна. Эдгээрээс эрчим хүчний хэмнэлттэй ус халаагч, 8К телевизор зэрэг сайжруулсан гэр ахуйн цахилгаан хэрэгслийн борлуулалт өндөр байлаа.
Бодлогын үүднээс авч үзвэл хэрэглээг дэмжих, үнийг тогтворжуулахад хангалттай дэмжлэг үзүүлж байна.
Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шү Юйтин хэлэхдээ “Худалдааны яам цаашид автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, шинэ эрчим хүчний автомашин худалдан авах, ашиглахыг дэмжих, хуучин автомашины зах зээлийн идэвхжилийг түргэтгэх зэрэг олон бодлого, арга хэмжээний хэрэгжилтийг ахиулах болно. Үүний зэрэгцээ ногоон, ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгслийн хэрэглээг дэмжих бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн шинийг худалдаалах, ногоон, ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгслийг хөдөө орон нутаг руу явуулахыг дэмжих хэрэгтэй. Түүнчлэн бизнес, аялал, соёл, спортыг дижитал чадавхжуулах, нэгтгэх замаар хэрэглээний хувилбаруудыг цаашид сэргээх ба идэвхжүүлж, шинэ хэрэглээний хувилбаруудыг бий болгоно. "Дараагийн хугацаанд, янз бүрийн бодлогын үр нөлөөг цаашид гаргахын хэрээр нийт хэрэглээ хөгжлийн хурдаа үргэлжлүүлэх төлөвтэй байна" гэв.
