
Ухаалаг утас хэрэглэгчдийн хувьд хоёр үндсэн асуудал байдаг бөгөөд нэг нь өндөр үнэ, нөгөө нь цэнэгээ муу барьдаг явдал. Харин Xiaomi Redmi 3 утас энэ хоёр асуудлыг аль алийг нь шийджээ.
5 инчийн дэлгэцтэй энэ утас 4100mAh батарейтай бөгөөд ердөө 106 ам. доллар буюу 210 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаанд гарсан юм. Хамгийн гол нь энэ том хэмжээтэй батарейг 8,5 мм зузаантай утсанд багтаасан нь том амжилт.

Түүнчлэн утасны жин нь дөнгөж 144 грамм аж. Хэдийгээр хямд үнэтэй, батарей том боловч гадна загвар нь iPhone 6s утсыг дуурайжээ. Гэхдээ дэлгэцийн нягтрал нь 720 пиксел учир iPhone-той загвараасаа бусдаар адилхан зүйл байхгүй.
Үзүүлэлтийн хувьд найман цөмт Qualcomm Snapdragon 616 чип, 2GB RAM, үндсэн камер нь 13 мегапиксел, нүүрэн талын камер нь 5 мегапиксел бөгөөд 16GB багтаамжтай. microSD карт дэмждэг.
Хоёр сим карт унших чадалтай, бараан саарал, алтлаг, мөнгөлөг өнгөний сонголттой бөгөөд Андроид 5.1.1 үйлдлийн системтэй аж.
