solongonews
Хятад улсын эдийн засаг шинэ өөрчлөлтийг угтаж байна
2016-02-03 16:12
Хятад улсын эдийн засаг шинэ өөрчлөлтийг угтаж байна

Сүүлийн 30 гаруй жилд Хятад улс гадаадад нээлттэй хөгжих бодлого, хямд хөдөлмөрлөх хүч, газар эдэлбэрийн зардалд түшиглэн их хэмжээний олон улсын үйлдвэрлэлийн аутсорсингийн захиалга хүлээн авч, "дэлхийн үйлдвэр"-ийн үүрэг гүйцэтгэж, худалдаа эдийн засгийн түргэн өсөлтийг буй болгосон билээ.

Харин ойрын жилүүдээс эхлэн гадаад дотоодын эдийн засгийн чиг хандлагад түргэцтэй өөрчлөлтийг дагалдан нэг талаар Хятад улсын эдийн засаг олон зүйлийн дарамтын өмнө арга хэлбэрээ өөрчилж эхэлсэн бөгөөд нөгөө талаар дотоодын асар том хэрэглээний зах зээл нь гадаадын улам олон хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах болжээ. Ийнхүү Хятад улс "дэлхийн үйлдвэр" байсан бол "дэлхийн зах зээл" болон өөрчлөгдөж байгаа юм.

Хүүхдийн тоглоом, эх нялхсын хэрэглээний бүтээгдэхүүн жижиглэн худалдаалагч, дэлхийд нэр нөлөө нь түгсэн Toysrus дэлгүүрийнхэн саяхан Хятад улсад 100 дахь салбар дэлгүүрээ Бээжин хотод нээжээ. Toysrus дэлгүүрийн гүйцэтгэх захирал Дэйв Брандон: Өнгөрсөн 10 жилд Toysrus дэлгүүрийнхэн Хятад улсын 44 хотод нийт 100 сүлжээ дэлгүүрээ нээсэн. Манай компанийн үйл ажиллагаанд Хятадын зах зээл улам чухал байр суурь эзлэх болсон учраас энэ онд улам олон дэлгүүр Хятад улсад нээгдэх болно гэжээ. Тэрээр хэлэхдээ:

"Энэ онд бид Хятад улсад 30-40 дэлгүүр нэмж байгуулахаар төлөвлөж байна. Энэ бол бидний урьдчилсан төлөвлөгөө, харин эцсийн шийдвэр биш. Зүй зохистой гэсэн үед бид тохиромжтой газрыг сонгож эдгээр ажлыг өрнүүлэх болно. Toysrus дэлгүүрийн хувьд, Хятадын хүүхдийн болон эцэг эхчүүдийн өдрөөс өдөрт нэмэгдэж буй чанарлаг тоглоом, эсвэл гэр бүлийн үзвэр үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг хангах нь маш чухал" гэсэн байна.

Брандоны мөрөөдөл нь Хятадын үйлчилгээний зах зээлд хөл тавих хүсэлтэй маш олон хүмүүсийн үзэл бодлыг харуулж байна. Хятадын ХЯ-ны гаргасан сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, 2015 онд Хятадад бүртгэсэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нийт 26 мянга 575 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 11.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд нийт хэмжээний 61.1 хувийг эзэлж байна. Үйлчилгээний салбарын улам олон хөрөнгө оруулалт Хятад улсад орж байгаа нь Хятадын зах зээлийн олон улс дахь байр суурь нэмэгдэж буйг харуулж байна гэж ХЯ-ны Судалгааны хүрээлэнгийн дэд захирал Шин Хэүюань хэллээ.

"Урьд гадаадын хөрөнгө оруулагчид Хятад улсад үйлдвэрлээд олон улсын зах зээлд экспортолдог, тухайлбал Хятадын хямд хөдөлмөр хүч, хямд өртгийг ашиглаж байжээ. Одоо Хятадын эдийн засгийн хөгжлийн хэлбэр өөрчлөгдөн сайжрахын хэрээр бид нэг талаар дээд зиндааны үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлж байна. Нөгөө талаар дотоодын хэрэглээ бол Хятадын эдийн засгийг дайчлах гол хөдөлгөх хүч болж байна. Иймээс одоогийн гадаадын хөрөнгө оруулалт, хамтарсан хөрөнгө оруулалттай компани гол нь Хятадын хэрэглэгчид хандуулж байгаа бөгөөд хэрэглэгчдэд үйлчлэхийн төлөө юм."

30 жилийн турш Хятад улс гадаадад нээлттэй бодлого, хямд хөдөлмөр хүч, байрны өртгөөр үйлдвэрлэлийн олон захиалгаа авч, "дэлхийн үйлдвэр" болсоор иржээ. Одоо Хятадын эдийн засаг хөгжлийн хэлбэрээ өөрчлөн, "Дэлхийн зах зээл" гэсэн шинэ нэрийн хуудас боллоо.

"Дэлхийн анхан шатны үйлдвэр"-ээс ангижрахын хэрээр Хятадын дээд шинэ бүтээгдэхүүний экспорт ч жил дараалан нэмэгдэж байна. "2015 оны Азийн эдийн засгийн интеграцчиллын тайлан"-д харуулснаар, Азийн дээд шинэ технологийн бүтээгдэхүүний экспортод Хятад улсын эзлэх хэмжээ 2000 оны 9.4 хувиас 2014 оны 43.7 хувь хүртэл нэмэгдэж, Азийн бүсэд тэргүүлсэн байна. Хурдны галт тэрэг, цөмийн цахилгаан, дагуул зэргээр төлөөлөл болгосон Хятадын дээд шинэ технологийн бүтээгдэхүүн Азийн орнуудын талархал хүлээв. Хятадын үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны гадаад эдийн засгийн судалгааны газрын олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Жан Жяньпин, дээд шинэ бүтээгдэхүүний инновац нь Хятадын олон улсын өрсөлдөөн дэх давуу талыг эрчимжүүлж, улс орнууд Хятадын энэхүү "дэлхийн зах зээл"-д өөрийнхөө эрэлт хэрэгцээнд нийцэх бүтээгдэхүүнийг олох болно.

Хятад улс дэлхийн чухал зах зээл болсон нь сүүлийн жилүүдэд худалдааны чөлөөт бүсийн байгуулалт, нээлттэй байх түвшин тасралтгүй өргөжсөнтэй холбоотой. Өдгөө Хятад улс худалдааны чөлөөт бүсийн 14 хэлэлцээрт гарын үсэг зурж хэрэгжүүлж буй бөгөөд 22 улс орон, бүс нутагтай холбогдож байна. Шин Хоу-Юань, чөлөөт худалдааны бүсийн байгуулалтыг түргэтгэх нь Хятад улс гадаад дотоодын зах зээлийн интеграцчиллийн стратегийг хэрэгжүүлэх чухал агуулга юм. Энэ нь Хятадын зах зээл дүрмийн хувьд олон улсын жишигт нийцэж дэлхийн зах зээлийн системд улам сайн уялдан нэгдэхэд ашигтай төдийгүй Хятадын зах зээлийн олон улсын дээд шинэ үйлдвэрлэлийн системд дэвшин орохыг ахиулах болно гэв.

 

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл