solongonews
Хятадын анхны бизнесийн салбарт зориулалттай маглев галт тэрэг тун удахгүй ашиглалтад орно
2020-04-29 15:32
Хятадын анхны бизнесийн салбарт зориулалттай маглев галт тэрэг тун удахгүй ашиглалтад орно

Хятадын анхны бизнесийн салбарт зориулалттай маглев галт тэрэг 04-р сарын 28-ны өдрийн өглөө Хятадын Чаншаа хотын маглевын зам шугамаар 160 км/ цаг хурдтай аялж, дизайны хамгийн дээд хурдны туршилтын стандартад нийцсэн байна. Энэ нь Хятадын бие даасан маглев технологийн салбарт томоохон амжилтыг тэмдэглэсэн байжээ.

Энэ удаагийн хурдны туршилтыг Хятадын Жүнчэ компани, Хүнань мужийн маглев технологийн судалгааны төв, Батлан хамгаалах технологийн үндэсний их сургууль болон бусад нэгжүүд хамтран 10 сарын хугацааг зарцуулан туршин аялуулах арга хэмжээг зохион байгуулсан юм. Уг туршилт нь эрсдэл өндөр,өмнө нь ямар ч амжилттай лавлагаа байхгүй байдалд маглев технологийн тогтвортой байдал, тээврийн хэрэгслийн тэнхлэгийн холболт, ачаалах төмөр замын холболт зэрэг томоохон техникийн бэрхшээлийг даван туулсан байна.

-Туршилтаар аялуулсан маглев галт тэрэг нь бизнесийн ажиллагааны стандартын дагуу үйлдвэрлэгдсэн бөгөөд арилжааны ашиглалтын шугам дээр туршиж,амжилтад хүрсэн ажээ. Түүний үйл ажиллагааны хамгийн дээд хурд нь дизайны түвшинд хүрч, тээврийн хэрэгслийн бүх үзүүлэлтүүд нь техникийн үзүүлэлтүүдэд нийцэж байгаа нь Хятадын дунд хурдны маглевын тээврийн систем нь инженерийн хэрэглээний нөхцөлөөр тоноглогдсон байгааг харуулж байна гэж Хятадын Жүнчэ компанийн маглевын технологийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Тун Лайшэн танилцуулсан байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл