
39 настай Сүнь Ляньфэн Хэбэй мужийн Шиньтай хотын Вэй шяний Гаогүнжуан тосгоны Зүүн Гаогүнжуан тосгоны иргэн. Гаогүнжуан тосгон нь нутаг усандаа алдартай хүнсний ногоо тариалах бааз бөгөөд тариаланчид ихэвчлэн нарны эрчим хүчээр ажилладаг хүлэмжид хүнсний ногоо тарьдаг ч суулгацын ихэнхийг өөр газраас худалдан авдаг учраас суулгацын үнэ, тээвэрлэх зардал өндөр байдаг. 2011 онд энэхүү зах зээлийн эрэлт хэрэгцээг хараад Сүнь Ляньфэн нутаг буцан ирж, хүнсний ногооны суулгац тариалж, хувийн бизнес эрхлэхээр шийджээ.

Сүнь Ляньфэн хүнсний ногооны суулгац ургуулах, тариалах арга техникийг аль болох хурдан эзэмшихийн тулд өөр өөр газраар олон удаа явж судалж, дадлага хийжээ. Орон нутгийн засаг захиргаа ч техникийн ажилтнуудыг удирдан чиглүүлэхэд идэвхтэй оролцож, олон асуудлыг шийдвэрлэхэд нь тусалсан байна. Сүнь Ляньфэн хэдхэн жилийн дотор “мэргэжлийн бус хүн” байснаа нутаг орны нэр хүндтэй хүнсний ногооны суулгац "хөрсний мэргэжилтэн" болов.

Сүүлийн жилүүдэд Сүнь Ляньфэн аж үйлдвэрийн баазын цар хүрээг улам бүр өргөжүүлж, ойр орчмын тосгоны оршин суугчдын суулгац тарих, ногоо тарих ажилд нь түлхэц болж, ойр орчмын тосгоны иргэдийг 100 гаруй ажлын байраар хангасан байна. Сүнь Ляньфэн мөн орон нутгийн засаг захиргаанаас "хөдөөгийн хөгжил цэцэглэлтийн удирдагч"-аар олон удаа үнэлэгджээ. Сүнь Ляньфэн "Би хөдөө нутагт өссөн хүүхэд. Хөдөө нутагт маш их хайртай. Хөдөө орон нутгийн хөгжлийн замд хүнсний ногооны үйлдвэрлэл олон тосгоны ард түмнийг сайн сайхан амьдрахад хүргэнэ гэж найдаж байна" гэлээ.
