Ши Жиньпин 70 жилийн ойн арга хэмжээнд оролцов
2020-01-18 18:24
БНХАУ-ын дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 17-ны үдэш Нейпидогийн олон улсын II хурлын төвд БНХАУ, МХБНУ дипломат харилцаа тогтоосys 70 жилийн ой, мөн Хятад, Мьянмарын соёл аялал жуулчлалын жилийг эхлүүлэх ёслолд оролцсон байна.
Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Вин Мьинт, Мьянмарын Төрийн зөвлөх Аун Сан Су Чи, Мьянмарын тэргүүн дэд ерөнхийлөгч Мьинт Све, дэд ерөнхийлөгч Хенри Ван Хее Юй, Мьянмарын холбооны парламентын дарга бөгөөд Дээд танхимын дарга, парламентын Доод танхимын дарга, батлан хамгаалалтын ерөнхий командлагч, сайд нарын танхимын бүх гишүүд ёслолд оролцжээ.
Найруулагч: С.У
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
