26 дахь удаагийн Шанхайн телевизийн баярын үеэр буюу 08-р сарын 06-ны өдөр Хятад-АСЕАН-ы хоёр дахь онлайн богино хэмжээний видео тэмцээн албан ёсоор нээлтээ хийв. Энэхүү арга хэмжээнд Вьетнам, Филиппин, Сингапур зэрэг АСЕАН-ы орнуудын Шанхай дахь Ерөнхий консулын газрын ажилтнууд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд, дотоодын аудио-визуал платформуудын төлөөлөл, кино, телевизийн салбарын хүмүүс зэрэг зуу гаруй хүн оролцов.
Тэмцээнийг БНХАУ-ын Радио, телевизийн ерөнхий хороо, Хятад-АСЕАН төв хамтран ивээн тэтгэж, China Mobile Migu компани зохион байгуулж байгаа юм. Цар тахлын эсрэг ажлын сэдвийг онцолж Хятад, АСЕАН-ы орнуудаас богино хэмжээний видео бүтээлүүдийг цуглуулж, Хятад, АСЕАН-ы орнуудын хооронд найрсаг солилцоо, хамтдаа бэрхшээлийг даван туулж, Хятад-АСЕАН-ны хамтын нийгэм, ирээдүйгээ хамтдаа бүтээж байгаа үүх түүхийг өгүүлэх юм.
Тус тэмцээнээр 5G сүлжээнүүдийн өндөр хурд, өргөн холболтын шинж чанаруудыг бүрэн гаргаж өгөх ба "5G 4K VR" зэрэг зураг авалтын шинэ арга, хэтийн төлөвийг тэмцээнд нэвтрүүлнэ. Үзэгч, бүтээгчдэд хэт өндөр нарийвчлалтай зургийн чанар, интерактив бус туршлагыг авчирч, Хятад, АСЕАН-ы хооронд аудио, видео технологийн солилцоо, хамтын ажиллагааг улам өргөжүүлэх юм байна.
