solongonews
Ядуурлыг бууруулсан түүх- Ү-Ин тосгоны гүүр
2021-01-31 20:31
Ядуурлыг бууруулсан түүх- Ү-Ин тосгоны гүүр

 Мяо тосгон нь Гуанши, Гүйжөү гэсэн хоёр мужийн заагт оршдог. Байгалийн эрс тэс нөхцөлтэй, алслагдсан уулархаг нутагт байрладаг, Энэ бол нэгэн цагт ядуурлыг бууруулах ажлын бэрхшээлтэй хэсэг байсан юм. 

  Тосгоноор дамжин урсах хоёр жижиг гол, том уулс Ү-Ин Мяо үндэстний тосгоныг гадаад ертөнцөөс бараг тусгаарласан байдаг. Сүүлийн жилүүдэд нийгмийн эдийн засаг тасралтгүй хөгжиж, ядуурлыг бууруулах зорилтот бодлого хэрэгжиж байгаатай холбогдуулан Ү-Ин Мяо үндэстний тосгон гурван зам барьж, засмал замын гүүр, төмөр гинжин гүүр, модон гүүр зэрэг арав гаруй том, жижиг гүүр барьжээ. Ингэснээр тухайн орон нутгийн замын хөдөлгөөний хоцрогдол байдлыг бүрэн өөрчилж, хүмүүсийн аялах, үйлдвэрлэх, амьдрах нөхцөлийг эрс сайжруулсан байна. Өнөөдрийн Мяо тосгон Гуанши, Гүйжөү хоёр мужийн заагт орших хөдөөгийн авто замын сүлжээнд нэгдсэн байна.

  Гүйжөү, Гуанши хоёр газрын Намын хороо, Засгийн газар болон нийгмийн бүх салбаруудын хүчин чармайлтаар Ү-Ин Мяо үндэстний тосгон ядуурлыг ерөнхийдөө бууруулж чадсан байна. Бүртгэлтэй 92 ядуу өрхийг бүгдийг нь ядуурлаас ангижруулав. 2020 онд Ү-Ин тосгон нь Гуанши дахь үндэстний эв нэгдэл, дэвшлийг харуулсан үлгэр жишээ тосгоны бүтээн байгуулалтын тосгоноор батлагдсан байна. Одоогийн байдлаар бүтээн байгуулалтын ажил эхэлж, Мяо тосгон хөгжлийн шинэ шатанд гарав.

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл