solongonews
Хятадын шуудангийн зах зээл хурдтай өсөж байна
2016-10-09 23:58
Өнөөдөр бол дэлхийн шуудангийн 47 дахь өдөр юм.

       Үндэсний шуудангийн товчооны дарга Ма Жюньшэн: Шуудангийн салбар нь Хятадын хамгийн их өсөлтийн хурдтай үйлчилгээний салбар болж, Хятад улс уг салбарын өсөлтийн хурдаараа дэлхийд тэргүүлсэн гэжээ.

        Ма Жюньшэн: Хятад улс шуудангийн тогтолцоондоо өөрчлөлт оруулсан 10 жилийн турш, шуудангийн түгээмэл үйлчилгээг мэрийн баталгаажуулж, зах зээлийн гол цогцын хөдөлгөгч хүчийг хичээн дайчилж, шуудангийн салбарын үсрэнгүй хөгжлийг урагшлуулсан байна. Шуудангийн салбарын ажил төрлийн ерөнхий хэмжээ 6.3, салбарын орлогын цар хүрээ 9.4 дахин өсөж, Express бизнес хэмжээгээрээ дэлхийд тэргүүлсэн гэжээ. 

        Ма Жюньшэн: Шуудангийн салбар нь орчин үеийн үйлчилгээний салбарын чухал бүрэлдэхүүн хэсэг болсны хувьд, гүйлгээний арга хэлбэрийн өөрчлөлтийг урагшлуулах, хэрэглээг нэмэгдүүлэх явцад улам чухал үүрэг гүйцэтгэх болсон байна гэжээ. 

        Мөн Шуудангийн ажил төрөл эрхэлж буй аж ахуйн нэгж тогтолцоо, механизмын өөрчлөлтөө гүнзгийрүүлэхийг урамшуулж, их цар хэмжээтэй, хамгийн хүчирхэг, хамгийн шилдэг байж, Express бизнес эрхэлж буй аж ахуйн нэгж нэгтгэл ба дахин байгуулалтаа түргэтгэхэд тус дөхөм үзүүлж, олон улсын хэмжээнд өрсөлдөх хүчин чадалтай Express бизнесийн тэргүүлэх салбарыг бүрдүүлнэ гэжээ. 

 

Найруулагч: Saraa
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл