solongonews
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам “Консулын ажлын өдөр” арга хэмжээ зохион байгуулав
2018-05-31 10:15
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам “Консулын ажлын өдөр” арга хэмжээ зохион байгууллаа.

"Хүнээр үндэс болгон, гадаад харилцаагаар иргэдэд үйлчлэх" гэсэн ойлголтыг хэрэгжүүлэхийн тулд Хятадын консулын газар нь консулын ажлын хүчийг сайжруулж, үйлчилгээний чанар, түвшинг дээшлүүлж байна.

05-р сарын 30-нд Монгол дахь Хятадын Элчин Сайдын Яам "Консулын ажлын өдөр" үйл ажиллагаа зохион байгуулсан байна.

Элчин сайд Шин Хаймин ЭСЯ-ны үйлчилгээний гурван цонхон дээр ажиллан, паспорт хийлгэх, виз гаргах, гэрчилгээ авахаар ирсэн хүмүүсийн өргөдлийг хүлээн авч, тэдний санал бодлыг сонсов. Гэрчилгээ авахаар ирсэн хүмүүстэй халуун дотноор гар барин мэндчилж, Монгол Улс дахь амьдралын байдлыг нь асууж ярилцжээ.

Үүний зэрэгцээ эх орныхоо иргэд бүрд үйлчлэх, тэднийг хамгаалах зорилгоор Монгол дахь Хятадын элчин сайдын яаман дээр тухайн өдөр "Хятадын иргэдэд зориулсан үйлчилгээний суваг" албан ёсоор нээгдэв. Хятадын иргэд паспортаа авч ирвэл бусад хүмүүсээс өмнө үйлчилгээ авах боломжтой болжээ.

Элчин сайдын яамны Захиргааны зөвлөх Ли Яньжюнь, Консулын газрын эрхлэгч Линь Чан зэрэг холбогдох удирдлагууд уг арга хэмжээнд оролцсон байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл