solongonews
Жөү Шяочуань сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө
2017-03-10 21:33
Жөү Шяочуань: - Энэ оны орон сууцны зээлийн хөрөнгийн өсөлтийн хурд нь зохих хэмжээгээр удаашрах болно

     Хятад Улсын Ардын банкын дарга Жөү Шяочуань энэ сарын 10-ны өдөр илэрхийлэхдээ:

- Энэ оны орон сууцны зээл бас ч  харьцангуй түргэн хурдаар хөгжих боловч  тэнцвэрт байдлыг хадгалах ёстой бөгөөд бодлогын зохицуулалтын дагуу зохих хэмжээгээр удаашрах ёстой гэсэн байна.

     Жөү Шяочуань XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганы Хэвлэл мэдээллийн бага хурал дээр сэтгүүлчдийн асуултанд хариулах үеэр:

-  Ерөнхийд нь харахад хувь хүн орон сууцны зээлийг ашиглан орон сууц худалдан авсны дараа хөрөнгө мөнгө нь орон сууцны борлуулагчын тэнд шилждэг. Үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэх үйлдвэрлэлийн хэлхээ нь маш урт байдаг учир нэгэн цуврал аж үйлдвэрүүдийг дайчилдаг. Иймээс энэхүү орон сууц худалдан авах зээл нь энгийн нэг орон сууц худалдан авч байгаа явдалд тооцогдох биш, харин энэ нь нэгэн харьцангуй урт үйлдвэрүүдийн хэлхээтэй холболдож байдаг гэж хэллээ.

  Үүнээс гадна,  БХАТИХ-ын санхүү аж ахуйн хорооны орлогч эрхлэгч гишүүн Инь Жүнчин тухайн өдөр явагдсан БХАТИХ-ын хянан шалгалтын тусгай хэвлэл мэдээллийн хуралд, үл хөдлөх хөрөнгө бол мянга мянган айл өрхийн ашиг тусад холбогдох том явдал билээ. Шийдвэрт бодлого тогтоох үед төрийн зөвлөлийн холбогдох байгуулга нэгж нь шинжлэх ухаанлагаар батлан нотлохоос гадна, бас зарим хүнд чухал хэрэг явдлыг ч  БХАТИХ-ын хяналт шалгалтад хамруулах хэрэгтэй гэсэн байна.         

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл