

Бээжингийн олон улсын X кино наадмын Бээжин хот дахь гарын үсэг зурах ёслол 28-ны өдөр Бээжингийн радио телевизийн газарт болж, 21 чухал төсөлд 46 аж ахуйн нэгж гарын үсэг зурж, нийт 33 тэрбум 89 сая юанийн 110 төсөлд гарын үсэг зурсан нь өнгөрсөн жилийнхээс 7 хувиар нэмэгдэж, дахин рекорд тогтоов.
Бээжингийн олон улсын X кино наадмын зохион байгуулах комиссын байнгын орлогч дарга, Бээжин хотын суртал ухуулгын дарга Дү Фэй хэлсэн үгэндээ, Бээжин хотын зах зээлд гарын үсэг зурах ёслол нь өнгөрсөн арваад жилд нийт 165 тэрбум 28 сая юанийн 302 чухал төслийг хэрэгжүүлэх боломж хангасан. Энэ нь манай кино наадмыг салбарынхандаа таниулах, хүлээн зөвшөөрөгдсөнийг бүрэн харуулж байна гэжээ.
Энэ удаагийн кино наадмын үеэр гарын үсэг зурсан төслүүд нь киноны хөрөнгө оруулалт, театр байгуулах, кино телевизийн бааз, соёлын үл хөдлөх хөрөнгийн байгуулалт, киноны санхүүжилт, залуу кино найруулагчдын сургалтын төлөвлөгөө зэрэг кино үйлдвэрлэлийн бүх салбарыг хамарсан байна.
